Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 15:25 - Ариун Библи 2013

25 Тэгтэл түүний түшмэл Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаж, Аргоб, Арие нар болон гилеадчуудаас тавин эрийн хамт түүнийг Самарид, хааны өргөөний шилтгээнд цохив. Тэрээр түүнийг алж оронд нь хаан болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Дараа нь түүний түшмэл болох Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг Аргоб, Арие нарын хамт хааны гэрийн шилтгээнд, Самарид цохив. Пекагийн хамт гилеадчуудаас тавин эрс байсан бөгөөд тэрээр хааныг алж түүний оронд хаан болов.

Onani mutuwo Koperani




2Хаад 15:25
10 Mawu Ofanana  

Хот эзлэгдсэнийг мэдмэгц Зимри, хааны өргөөнд орж, хааны өргөөг галдан шатааж, өөрөө ч үхэв.


Түүний түшмэл, тэрэгт цэргийнх нь хагасыг захирдаг жанжин Зимри түүний эсрэг хуйвалдаан гаргах үед тэрээр Тирза дахь хааны гэрийг хариуцсан Арзагийн гэрт согттолоо уусан байв.


Тэгтэл Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнө түүнийг цохин алж, түүний сууринд хаанчлав.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.


Пекахиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн нь, харагтун, Израилийн Хаадын шастир номд бичигдсэн юм.


Иудагийн хаан Азариагийн тавин хоёрдугаар онд Ремалиагийн хүү Пека Самарид Израилийн хаан болж, хорин жил хаанчлав.


Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү, Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа.


Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн жанжингууд сууж байв. Тэрээр —Жанжинд хэлэх үг надад байна гэв. Иехү —Бидний хэнд нь юм бэ? гэж асуухад тэрээр —Жанжин танд гэв.


Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм.


Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч эзлэн авч чадсангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa