Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 15:19 - Ариун Библи 2013

19 Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Ассирийн хаан Пул тэр нутгийн эсрэг ирсэн бөгөөд түүний удирдлага доор хаанчлалыг бэхжүүлэхдээ түүний гарыг өөртэйгөө хамт байлгахын тулд Менахем Пулд мянган мөнгөн талант өгчээ.

Onani mutuwo Koperani




2Хаад 15:19
18 Mawu Ofanana  

Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг мөн өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.


Хаанчлал түүний гарт бат атгагдмагц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглээс бүх өдрүүдийнхээ туршид салсангүй.


Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу баян чинээлэг хүмүүсээс, хүн тусбүрээс тавин шекел мөнгийг Менахем гаргуулжээ. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө ба алтыг Ахаз авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.


Тэр үед Иудагийн хаан Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалганууд болон баганануудаас өөрийн бүрүүлсэн алтыг хуулж, Ассирийн хаанд өгөв.


Тиймээс одоо, бидний Бурхан, гэрээ ба хайр энэрэлээ сахигч Аугаа хүчирхэг болоод аюумшигт Бурхан минь, Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл Биднийг болон манай хаад, ноёд, Тахилчид, эш үзүүлэгчид, эцэг өвгөд ба Таны хамаг ард түмэн дээр буусан бүх хүнд бэрхшээлийг Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!


Ассири ч тэдэнтэй нэгдэж, Лотын хөвгүүдэд тэд тус дэм болжээ. Села


Харин зовлонтнуудад дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэр Зебулун нутаг ба Нафталийн нутгийг жигшүүр байлгасан бол хожим нь харийнхны нутаг Галил, Иорданы нөгөө тал, тэнгисийн замыг сүр жавхлантай болгоно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Аяа, итгэл нь хүн төрөлхтөнд, Хүч чадал нь бие махбод уруугаа, Зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэсэн нэгэн нь хараалтай яа.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.


Охола нь Минийх байхдаа садарлаж, өөрийн амрагууд хөрш ассиричуудтай янаглав.


Тэр нь өөрөө алба гувчуур болж, Ассири уруу, Иареб хаанд аваачигдана. Ефраим ичгүүрт баригдан, Израиль зөвлөгөөнөөсөө болж ичгүүрийг хүртэнэ.


Ефраим өвчнөө, Иуда шархаа үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээв. Харин тэр чамайг эдгээж, Шархыг чинь эмчилж чадахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa