Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 11:4 - Ариун Библи 2013

4 Харин долоо дахь жилд нь Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг ЭЗЭНий өргөөнд өөр дээрээ ирүүлэв. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулсан ба ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Долоо дахь жил Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг авчирч, тэднийг өөр уруугаа ЭЗЭНий өргөөнд авчрав. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулан, ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав.

Onani mutuwo Koperani




2Хаад 11:4
24 Mawu Ofanana  

Иосеф бас Израилийн хөвгүүдээр тангараглуулан —Бурхан та нарт туслахаар заавал ирэх бөгөөд та нар ясыг минь эндээс авч яваарай гэж хэлэв.


Иоаб, Израилийн бүх цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа керетчүүдийн мөн пелетчүүдийн удирдагч байлаа.


Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд болон пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.


Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны өргөөний үүдийг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.


Таны Бурхан бөгөөд ЭЗЭН амьд! Таныг тэр эрж олуулахаар хүмүүс илгээгээгүй үндэстнүүд, хаанчлалууд байхгүй бөгөөд тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлэх үед Ахаб уг хаанчлал, үндэстнүүдээр таныг үнэхээр олж чадаагүй гэдгийг нь тангараглуулдаг.


Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байна гэсэн гэрээг Иехоиада ЭЗЭН ба хааны хооронд мөн ЭЗЭН ба ард түмний хооронд байгуулж мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ.


Тэрээр зуутын дарга, каричууд, хамгаалагчид болон тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс аваад, хамгаалагчдын дааман хаалганы замаар хааны өргөөнд ирэв. Тэрээр хаадын сэнтийд заларчээ.


Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр түүний хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.


Зуутын дарга нар тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэжээ. Тэдний хүн бүр Амралтын өдөр ордог гардаг бүх эрсээ дагуулан тахилч Иехоиада уруу ирэв.


Тэгэхэд Иехоаш хаан тахилч Иехоиада болон тахилч нарыг дуудан тэдэнд —Яагаад та нар өргөөний эвдрэлийг засварлахгүй байна вэ? Тиймээс одоо хандивлагч хүмүүсээс дахин мөнгө авахаа больж, харин үүнийгээ өргөөний эвдрэлийг засварлахад зарцуул гэв.


Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.


Тэдний төрөл садан болох эцгийн бүлийн тэргүүн нар буюу Бурханы сүмийн үйлчлэлийн ажилд авъяаслаг мянга долоон зуун жаран хүн байв.


Тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэх гэрээнд оров.


Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа зүрхэнд минь байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.


садан төрөлтэйгөө, сурвалжтануудтайгаа бүгдээрээ “Бурханы зарц Мосегоор өгөгдсөн Бурханы хуулиар явж, Эзэн БУРХАНыхаа бүх тушаал, зарлиг, тогтоолыг нягталж, сахин биелүүлэхээр хараалын ял болон тангараг дор бид орж байна.


Тэгэхэд тэд —Бид үүнийг буцааж өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэн ёсоор хийнэ гэв. Тиймээс би тахилчдыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав.


Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна. Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын Манай левичүүдийн болон манай тахилчдын нэрс байна.


Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод ихэд алмайран үүнээс үүдэн юу болж болох бол гэцгээв.


Тэднийг хүчлэхгүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа)


Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан зарлиг тогтоолыг гаргав.


Давидыг Ионатан амь шигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.


Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa