Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 10:31 - Ариун Библи 2013

31 Гэвч Израилийн Бурхан, ЭЗЭНий хууль дотор бүх зүрх сэтгэлээсээ алхахыг Иехү анхаарсангүй. Израилиар нүглийг үйлдүүлсэн Иеробоамын нүглүүдээс тэрээр салж ангижирсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

31 Гэвч Иехү бүх зүрх сэтгэлээсээ Израилийн Бурхан болох ЭЗЭНий хууль дотор алхахыг анхаарсангүй. Израилиар нүглийг үйлдүүлсэн Иеробоамын нүглүүдээс тэрээр салж ангижирсангүй.

Onani mutuwo Koperani




2Хаад 10:31
19 Mawu Ofanana  

Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно гэж хэлэв.


Ингэснээр “Хэрэв чиний хөвгүүд замаа анхаарч, бүх зүрх, бүх сэтгэлээрээ Миний өмнө итгэмж үнэн дотор явбал, Израилийн сэнтийд залрах хүн чамаас хойш тасрахгүй” гэж миний тухайд хэлсэн амлалтаа ЭЗЭН биелүүлэх болно.


Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар гэм нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.


Израилийн хөвгүүд Иеробоамын үйлдсэн бүх нүглээс салалгүй тэдгээрийн дотор явжээ.


Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүгэлд зууралдаж түүнээсээ тэр салсангүй.


Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН, Та Өөрийн зарц миний эцэг Давидад “Чи Миний өмнө явсны адил хэрэв чиний хөвгүүд Миний хууль дотор явахын тулд өөрсдийн замаа анхааран сахих аваас Израилийн сэнтийд суух хүн Миний өмнө чамд тасрахгүй” гэж айлдан амласнаа сахин биелүүлнэ үү!


садан төрөлтэйгөө, сурвалжтануудтайгаа бүгдээрээ “Бурханы зарц Мосегоор өгөгдсөн Бурханы хуулиар явж, Эзэн БУРХАНыхаа бүх тушаал, зарлиг, тогтоолыг нягталж, сахин биелүүлэхээр хараалын ял болон тангараг дор бид орж байна.


Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ.


“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд Зам мөрөө сахих болно Гэм буруутан өмнө минь байх зуур Амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.


Бурханы гэрээг тэд сахин биелүүлээгүй, Хуулиар нь алхахаас ч татгалзсан.


Зүрх юугаан урьтан хамгаал Амийн булгууд түүнээс ундарюу.


Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ.


Бурхан Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан өмнө маань тогтоож өгсөн хууль заавраар бид алхсангүй, ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг бид дагасангүй.


ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун.


Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн хэлбэр дүрстэй сийлмэл хөрөг та нар бүтээгүүзэй.


ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд, тэгвэл та нар амьд байж, сайн сайхан явж, эзэмших газар нутагтаа урт наслах болно.


Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил.


Тиймээс бид гулсаад өнгөрчихгүйн тулд сонссоноо тун анхаарах ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa