Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 10:29 - Ариун Библи 2013

29 Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар гэм нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.

Onani mutuwo Koperani




2Хаад 10:29
25 Mawu Ofanana  

Абимелех, Абрахамыг дуудаж —Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар нүгэл хийсэн болоод чи намайг болон миний хаант улсыг ийм их нүгэлд унагах гээ вэ? Чи хийх ёсгүй юмыг надад хийлээ гэв.


Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно гэж хэлэв.


Иехү ингэж Израилиас Баалыг устгав.


Гэвч Израилийн Бурхан, ЭЗЭНий хууль дотор бүх зүрх сэтгэлээсээ алхахыг Иехү анхаарсангүй. Израилиар нүглийг үйлдүүлсэн Иеробоамын нүглүүдээс тэрээр салж ангижирсангүй.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг дагав. Тэрээр тэдгээрээс эргэсэнгүй.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс холдож зайлсангүй.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглээс бүх өдрүүдийнхээ туршид салсангүй.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.


Эцэг өвгөдийнхөө үйлдсэний адил тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.


Израилийн хөвгүүд Иеробоамын үйлдсэн бүх нүглээс салалгүй тэдгээрийн дотор явжээ.


Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүгэлд зууралдаж түүнээсээ тэр салсангүй.


Мосе, Ааронд —Энэ ард түмэн чамд юу үйлдсэн гээд чи эдний дээр ийм их нүгэл авчрав? гэхэд


Аарон алтыг тэдний гараас авч хайлуулж цутгаад, багажаар цутгамал тугал болгов. Тэд —Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан бурхан чинь энэ юм гэцгээв.


Тэр эм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний охин онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв.


Самарийн оршин суугчид Бет-Авены тугалаас айна. Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан, Шүтээний тахилч нар түүний төлөө бас тэднээс салж одсон алдрынх нь төлөө уйлалдах болно.


Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж, Мөнгөөр цутгамал хөргүүдийг өөрсдөдөө хийдэг. Чадварлаг урласан шүтээнүүд Дархчуудын гар урлал боловч Тэд тэдэнд “Тахил өргөж буй хүн тугалуудыг үнсэг” гэцгээдэг.


Ингэж болохгүй, хүүхдүүд минь. ЭЗЭНий хүмүүсийн дунд яригдаж буй, надад сонсогдсон энэ сураг сайн юм огт биш.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa