11 Түүнтэй мэндэлж буй нь ёрын үйлсэд нь оролцож буй хэрэг юм.
11 Түүнтэй мэндэлж буй хүн нь түүний бузар үйлсэд оролцож байгаа хэрэг юм.
Чи хулгайчийг харахдаа түүнийг сайшаадаг. Чи завхайрагчидтай нэгддэг.
Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил.
Хэн дээр ч яаран гар бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр ариун байлга.
Сүүгээр амьдрагч бүр нь зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр балчир ажээ.
Бусдыг галаас суга татан гаргаж авар. Махбодоор бузарлагдсан хувцсыг нь хүртэл жигшин, заримд нь эмээнгүй өршөөнгүй ханд.
Тэнгэрээс өөр нэг дуу —Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд оролцохгүй, гамшгуудад нь өртөхгүйн тулд түүнээс гарагтун гэхийг би сонсов.