6 Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн.
6 Харин сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн.
Биднийг Иордан уруу явуулаач. Бидний хүн бүр тэндээс гуалин мод авч, өөрсдөдөө амьдрах газрыг тэнд баръя гэлцсэнд Елиша —Явцгаа гэж хариулжээ.
Зөв хүний жаахан юм нь Буруу олны элбэг дэлбэгээс хавьгүй дээр.
Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй.
Мосе тэр хүнтэй хамт амьдрахаар шийдсэнд тэрээр Мосед охин Зиппорагаа өгчээ.
ЭЗЭНээс эмээн хомсхон суух нь Асар их хөрөнгөтэй бас түгшүүртэй сууснаас дээр.
Шударга бусаар олох үлэмж их орлогоос Зөвт байдлаар олсон бага нь дээр.
Эрэлхүү хүн эвдрэлцэл өдөөх. ЭЗЭНд найдагч тосон чөмөглөх.
Мөн өөрсдөдөө амьдрах гэр барихгүй гэдгийг ч дагасан. Бидэнд усан үзмийн талбай, тариалангийн талбай эсвэл үр тариа ч байхгүй.
Тэгээд Тэр тэдэнд —Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй гэв.
Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.
Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.
Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна.
Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм.
Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай.
Хэрэв хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно.
Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.