Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Тимот 6:4 - Ариун Библи 2013

4 тэрээр бардам, юу ч ойлгодоггүй, харин сөргөлдөөн, үгсийн талаарх маргаанаар өвчилсөн аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 тэр хүн биеэ тоосон, юу ч ойлгодоггүй хүн байна. Харин тэр маргаантай асуудлууд, үгсийн талаар маргаан хийдэг өвчтэй аж. Эдгээрээс атаархал, маргаан, гүтгэлэг болон бузар хардалт,

Onani mutuwo Koperani




1Тимот 6:4
44 Mawu Ofanana  

Хоосон хэрнээ баян аяглах. Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах.


Өгөхгүй бэлгээрээ сайрхагч болбоос Хургүй үүл ба салхи мэт буюу.


Өөрийнхөө нүдэнд мэргэн хүнийг чи үзсэн үү? Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү найдлага бий.


Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, Гэмт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд Та нар өнөөдөр мацаг барихгүй байна.


Паул, Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөж, багагүй маргаан болов. Тэгээд Паул, Барнаб нарыг хэдэн хүний хамт Иерусалим дахь элч нар, ахлагчид уруу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов.


Гэтэл үгс, нэрс болон танай хуулийн тухай асуудал байгаа аваас өөрсдөө үүнийгээ мэдтүгэй. Эдгээр хэргийг шүүх хүсэл надад алга гэв.


Симон гэгч нэгэн эр өөрийгөө агуу нэгэн хэмээн хотод илбэ үзүүлэн, самаричуудыг урьд нь гайхшруулж байжээ.


Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго.


Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая.


Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынх нь талаар бүү заргалд.


Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй мөртлөө зүй бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана.


Хэн нэг нь маргаантай байхыг боддог бол тийм ёс бидэнд ч, Бурханы чуулгануудад ч үгүй билээ.


Учир нь нэгдүгээрт, та нар чуулгандаа цуглахдаа хагаралтай байгааг чинь би сонсов. Зарим талаар би үүнд үнэмшиж байна.


Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн гэж боддог бол тэр нь мэргэн болохын тулд мунхаг болог.


махбодынхоо дагуу байсаар байгаагийнх юм. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махбодынхоороо буюу хүний жишиг дагуу байгаагийнх биш үү?


Учир нь хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж, өөрийгөө өргөмжилж, нүүрэн дундуур чинь дэлсээд авсан ч та нар тэвчдэг.


Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол та нар бие биенээ хөнөөх вий гэж болгоомжлогтун.


Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.


Учир нь хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм гэж боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна.


Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаас тунхагладаг билээ.


Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээ.


Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж,


Хуурамч даруу байдалд таашаал авдаг, тэнгэрэлч нарт сүсэгтэй, үзсэн үзэгдэлээ баримтлан, махан бодын ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг хэн ч шагналыг чинь бүү булааг.


Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бурхан буюу шүтээний зүйл гэгдэгч бүгдийн дээр өөрийгөө өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна.


мөн итгэлээр Бурханд үйлчлэхийн оронд маргаанд хүргэдэг домгууд болон үл төгсөх угийн бичгүүдэд анхааралаа хандуулахгүй байхыг чамаар зааварлуулах гэсэн хэрэг юм.


Тэд хуулийн багш байхыг хүсдэг ч юу хэлж, юу баталж байгаагаа ч ойлгодоггүй аж.


Шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс биеэ тоон диаволын шүүлтэд унах вий.


Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрүүлдэг ашиггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы өмнө тэдэнд анхааруул.


Харин мунхаг, утгагүй зөрчилдөөнүүд нь мөргөлдөөн бий болгодгийг мэдэн татгалз.


тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно.


Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, Хуулийн талаарх мэтгэлцээнээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй.


Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг.


Харин тэд мэддэггүй зүйлээ доромжлох нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө төрж байдаг хэлгүй адгуустай адил бөгөөд тэдэнтэй адил мөн устгагдана.


Учир нь тэд хоосон ихэрхэг ярьж, төөрөгдөлд амьдардаг нэгнээс арай ядан зугтагсдыг махбодын садар тачаалаар татдаг бөгөөд


Харин тэд мэдэхгүй зүйлээ доромжилдог ба хэлгүй адгуус шиг төрөлх зөнгөөр мэдэж авдаг юмсаар өөрсдийгөө ялзруулдаг ажээ.


Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.


Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa