6 Харин зугаацан амьдрагч нь амьд боловч үхсэн байна.
6 Харин зугаа цэнгэл дотор амьдрагч бэлэвсэн эмэгтэй нь амьд боловч үхсэн байна.
Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.
Зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол Занга болох вий эцэстээ!
Харин харагтун, зугаа цэнгэл, баяр хөөр болж, Үхэр нядалж, хонь алж, Мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэх юм чинь идэж, ууцгаая!” гэцгээж байна.
Онгон охин Вавилон оо, Доош бууж шороон дээр суугтун. Халдеи охин оо, Сэнтий байхгүй газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж дуудахгүй.
Дур булаам, хөөрхөн нэгэн болох Сион охиныг Би устгах болно.
Амттаны дээдийг иддэгүүд минь гудманд адлагдав. Даавууны сайныг өмсдөгүүдэд минь Үнс, хогийн сав тэврүүлэв.
Есүс —Намайг дага, үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв.
Тэгээд би амьхандаа «Амь гол минь, чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд
Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв.
Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо” гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв.
Харин энэ дүү чинь үхсэн байсан. Гэтэл амилжээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой” гэв гэжээ.
Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.
Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг.
Та нар алдаа зөрчил, нүглийнхээ учир үхсэн байсан агаад
алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ.
Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.
Та нар дунд маш эмзэг зөөлөн сэтгэлтэй эр байсан ч нүд нь ах дүү, цээжнийхээ эхнэр, амьд үлдсэн хүүхдүүдрүүгээ муу санаалан харж,
Мөн та нар дунд эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй, газар шороон дээр хөлөө ч тавьж үзээгүй тийм эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй байлаа ч цээжнийхээ нөхөр, хүү охиныгоо муу санаалан харж,
Та нар тэрслэл ба махбодын хозлолоосоо болж үхсэн байхад, Тэр бидний тэрслэл бүхнийг уучилж, та нарыг Түүнтэй хамт амьд болгосон бөгөөд
Айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж зүсэн бүрийн тачаалдаа хөтлөгдсөн гэнэн эмэгтэйчүүдийг олзлогчид ч тэдний дунд бий.
Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, эрх дураараа байв. Нядалгааны өдөрт та нар зүрхээ борджээ.
Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг амьдарсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг.
Сардей дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Бурханы долоон Сүнс ба долоон одтой Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний үйлсийг, чи амьд гэдэг нэртэй ч үхдэл гэдгийг мэднэ.
Дараа нь Самуел —Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Тэгэхэд тэрээр “Үхлийн гашуун нь үнэхээр ирлээ гэж үү” хэмээн хямарсаар түүн дээр иржээ.
Та нар ингэж мэндчилэгтүн. “Та амар амгалан байх болтугай. Таны гэр бүлийн хүмүүс амар амгалан байх болтугай. Таны гэсэн бүх юмс амар амгалан байх болтугай.