Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Тимот 4:15 - Ариун Библи 2013

15 Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий байхын тулд эдгээрт санаа тавьж өөрийгөө зориул.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай.

Onani mutuwo Koperani




1Тимот 4:15
26 Mawu Ofanana  

ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана.


Миний бясалгалууд Түүнд тааламжтай байх болтугай. Би ЭЗЭНий дотор баярлах болно.


ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний тэмдгүүд болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтун.


Үгийг тань тунгаахын тулд Шөнийн манааны өмнө би нүдээ нээдэг.


Би тушаалуудыг тань бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно.


Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн Таны зарц зарлигуудыг тань бясалгадаг.


Тушаалуудад тань хайртай тул Тушаалууд уруу тань гараа өргөж, Зарлигуудыг тань бясалгана.


Хуулийг тань би юутай их хайрладаг билээ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.


Гэрчлэлүүд тань миний бясалгал учир Багш нараасаа илүү ухаалаг болов, би.


Би эртний өдрүүдийг санаж, Таны үйлс бүхнийг тунгаан Таны гарын үйлсийг нягтлан бодож байна.


Миний хад Аврагч ЭЗЭН минь, Амнаас минь гарах үгс хийгээд Зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд Нийцэн авагдах болтугай!


Миний ам мэргэн ухааныг хэлэх бөгөөд Миний зүрхний бясалгал ухаарал болой.


Шөнөжин Таны тухай тунгаан бодохдоо Орондоо Таныг би дурсан санана,


Таны бүх ажлыг би тунгаана, Таны үйлдлүүдийг шимтэн бодно.


Харин тэд дүү нартаа уулзалтын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй. Левичүүдэд үүрэгтэй нь холбогдуулан чи ийнхүү үйлдэгтүн гэж айлдав.


Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.


Харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэв.


Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.


Эзэн Есүсийг амилуулсан Нэгэн биднийг ч бас Есүстэй хамт амилуулж, биднийг та нарын хамт өмнөө аваачна гэдгийг бид мэддэг.


бидний найдаж байснаар бус, харин тэд өөрсдийгөө эхлээд Эзэнд, дараа нь Бурханы хүслийн дагуу бидэнд өгсөн.


Ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжин чамд соёрхогдсон бэлгийг бүү үл хайхар.


Өөртөө ба сургаалдаа анхаар. Эдгээрт туйлбартай бай. Учир нь ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо хэн хэнийг нь аварна.


Чи ах дүүсээ эдгээр зүйлсэд хандуулбал, чи дагаж буй итгэлийн үгс ба эрүүл сургаалаар тэжээгдсэн, Христ Есүсийн сайн үйлчлэгч болно.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa