10 Бурханаас эмээгч эмэгтэйн зохист сайн үйлсээр чимэгтүн.
10 харин Бурханаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн.
Ийм нэгэн нь хүч чадал, хүндэтгэлээр хувцаслана Тийм нэгэн нь ирэх өдрийг инээн баясан угтана.
Гарынх нь үр жимсийг түүнд өг. Гавьяа үйлс нь түүнийг Үүдэн хаалганаа магтах болтугай.
Иоппад Табита (грекээр орчуулбал «Доркас») гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйл, өглөгөөр дүүрэн нэгэн байжээ.
Петр босож, тэдний хамт явж очиход түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлан зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлэв.
Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.
Эмэгтэй хүн дуугүйгээр, бүрэн эрхшээл дор суралц.
Үүнчлэн эмэгтэйчүүд даруу, намбалаг байдлаар зохистой хувцаслан, өөрсдийгөө сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш,
Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.
Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн нь сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Энэ нь сайн бөгөөд хүмүүст тустай.
Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.
Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямаршуу байх ёстой вэ?
«Би чиний үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээр болон эцсийн үйл чинь эхнийхээсээ илүү гэдгийг мэднэ.