Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Тимот 2:1 - Ариун Библи 2013

1 Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархал өргө гэж юуны өмнө чамайг ятгая.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархлаа өргөхийг юуны өмнө чамд чухалчлан зөвлөж байна.

Onani mutuwo Koperani




1Тимот 2:1
26 Mawu Ofanana  

Энэ нь тэд тэнгэрийн Бурханд утлага өргөж, хаан хийгээд түүний хөвгүүдийн амийн төлөө залбирахын тулд юм.


Сүр жавхлант нэр нь Мөнхөд магтагдах болтугай, Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй! Амен, Амен.


Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, өмнөөс нь ЭЗЭНд залбир. Учир нь түүний сайн сайхан нь та нарын сайн сайхан болно.»


Иймээс ч Өөрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг хүмүүст Тэрээр тушааж байна.


Юуны өмнө та бүгдийн улмаас би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл дэлхий даяар тунхаглагдаж байна.


Харин талархал нь Бурханд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж,


Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд


Иймээс урьдаас эхэлсэн шигээ энэхүү нигүүлслийн ажилаа та нарын дотор дуусгахыг бид Титээс гуйсан юм.


Тиймээс би та нараас гуйя. Та нарын төлөөх зовлон шаналлаас минь болж зүрх бүү алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ.


Бурхан ба Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө.


Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай.


Та нарыг дурсах бүрдээ би Бурхандаа талархан,


Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.


Бид та нарын төлөө адил, Эзэн та нарыг бие биенээ болон бүгдийг гэсэн хайранд өсгөн бялхуулах болтугай.


Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархах ёстой. Та нарын итгэл үлэмж өсөж, хүн бүрийн бие биенээ гэсэн хайр чинь нэмэгдсээр байгаа тул ингэх нь ч зүйтэй юм.


Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг.


Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй өөрийн найдварыг Бурханд тавьж, өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг.


Эзэний боол мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүгдэд эелдэг зөөлөн, заах чадвартай, тэвчээртэй байж,


Учир нь бүх хүнд аврал авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэж,


хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх талаар даруу байдлыг бүх хүнд харуулахыг тэдэнд сануул.


Харин бидний хүсэх нь, хүн нэгбүр чинь найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гаргаж,


Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa