Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Тесалоник 2:5 - Ариун Библи 2013

5 Учир нь та нарын мэдсэнчлэн бид хэзээ ч зусарч үгтэй, шунахай сэдэлтэй байгаагүй. Бурхан үүний гэрч.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Учир нь та нарын мэдэж байгаачлан бид хэзээ ч зусарч үгтэй байгаагүй. Шунахайрлаа нуун дүр үзүүлээгүй. Бурхан бол гэрч.

Onani mutuwo Koperani




1Тесалоник 2:5
34 Mawu Ofanana  

Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт, Миний гэрчлэгч өндөрт байна.


Олзны төлөө нөхрийнхөө эсрэг мэдүүлгэ өгөгчийн үр хүүхдүүдийн нүд сульдах болно.


Цуу тарааж явагч нууцыг задруулах тул Хагархай амтантай бүү орооцолд.


Худалч хэл хэлмэгдэгчээ хүртэл үзэн ядах. Ховч ам сүйрлийг бэлдэх.


Хүнийг зэмлэгч нь эцэстээ Хэлээрээ зусардагчаас илүү их нигүүлслийг хүртэнэ.


Тэд үзмэрчдэд “Бүү үз” гэж, Эш үзүүлэгчдэд “Зөвийг бидэнд бүү эш үзүүл! Бидэнд тааламжит үгийг ярь, Зэрэглээг эш үзүүл! гэдэг.


Тэд цадахаа мэддэггүй, шуналтай ноход. Тэд ухаангүй хоньчид. Тэд бүгд өөр өөрсдийн мөрөө хөөн Хүн бүр шударга бус олзоо, эцсийн ашгаа эрнэ.


“Учир нь тэд багаасаа том хүртэл Бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.


Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад, Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө. Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл Хүн бүр ашиг олох гэж шунах юм. Эш үзүүлэгчээс тахилч хүртэл Хүн бүр залилан мэхэлдэг.


Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа “Амар амгалан” гэж хашхирдаг. Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг Тэд дайн зарладаг.


“Тахилын ширээн дээр минь дэмий хоосноор гал асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.


Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй.


Хүүгийнх нь сайнмэдээнд сүнсээрээ миний үйлчилдэг Бурхан Өөрөө, та нарыг хэр их тасралтгүй дурсдагийн маань гэрч юм.


Тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.


Би худал яриагүй, Христ дор үнэнийг хэлж байна. Миний мөс чанар


Би та нар уруу илгээсэн хүмүүсийнхээ хэн нэгээр нь дамжуулан та нарыг завшсан гэж үү?


Учир нь бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярьдаг.


Бид нууцлагдсан, ичгүүрт зүйлсээс татгалзан, заль мэх хэрэглэлгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр Бурханы өмнө өөрсдийгөө хүн бүрийн мөс чанарт нотолдог.


Бидэнд зориулж зүрхэндээ өрөө гарга. Бид хэнд ч зүй бус хандаагүй, хэнийг ч завхруулаагүй, хэнийг ч мэхлээгүй.


(Бичиж буй зүйлийн тухайд, үзэгтүн, Бурханы өмнө би худал эс хэлэв.)


Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ.


дарсанд үл шимтэгч, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч бус, мөнгөнд шуналгүй,


Үүнчлэн үйлчлэгчид хүндтэй, хоёрдмол үгтэй бус, дарсанд шунадаггүй, эдийн шуналгүй,


Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо түргэн зантай биш, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, бохир олз ашиг хайдаггүй,


Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр,


Учир нь тэд хоосон ихэрхэг ярьж, төөрөгдөлд амьдардаг нэгнээс арай ядан зугтагсдыг махбодын садар тачаалаар татдаг бөгөөд


Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна.


Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa