24 Сахиулууд зүүн, баруун, өмнө, хойд дөрвөн зүгт байв.
Ингээд тэд ирж, хотын хаалгачдыг дуудан тэдэнд —Бид арамчуудын хуаранд очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй, хүний дуу ч сонсогдсонгүй, зөвхөн морьд ба илжгүүд уяатай, майхнууд нь ч байсан хэвээрээ байв гэв.
Иймээс тэд болон тэдний хөвгүүд нь майхан гэр буюу ЭЗЭНий сүмийн хаалганы хамгаалалтыг даан авав.
Тэдний тосгон дахь төрөл садангууд нь долоо хоног бүр ирж, ээлжээр тэдэнтэй хамт байдаг байв.
Эцэг Давидынхаа зааврын дагуу тэрээр тахилч нарын бүлгүүдийг үйлчлэлд нь тавьж мөн өдөр тутмын журмын дагуу магтаалын болон үйлчлэлийн үүрэг дээр тахилчдад туслуулахаар левичүүдийг, мөн хаалгачдыг бүлэг бүлгээр нь хаалга хаалган дээр тохоон томилов. Бурханы хүн Давид ийн тушаасан байлаа.