Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 9:20 - Ариун Библи 2013

20 Урьд Елеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Урьд Елеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв.

Onani mutuwo Koperani




1Шастир 9:20
13 Mawu Ofanana  

ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн египет хүний гэрт сууж байлаа.


ЭЗЭН, түүнтэй хамт байгааг мөн ЭЗЭН, түүний үйлдсэн бүхнийг гараар нь бүтэмжтэй болгож байгааг түүний эзэн нь үзэв.


Корагийн гуч, Ебиасафын ач, Корегийн хүү Шаллум болон түүний эцгийн бүлийнхэн түүний төрөл садан, корачууд майхны үүдийг сахин үйлчлэлийн ажилд тавигджээ. Тэдний өвөг дээдэс ч ЭЗЭНий хуарангийн үүд хаалгыг хамгаалдаг хүмүүс байв.


Тэгэхэд Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч, та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд Би чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.


Тахилч Аароны хүү Елеазар нь Левийн удирдагчдын тэргүүн нь байх бөгөөд ариун газрын үүрэг гүйцэтгэгчдийг хянана.


Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав.


Тахилч Аароны хүү Елеазарын үүрэгт гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, асрын бүх үүрэг мөн үүний доторх бүхэн ба ариун газар, түүний бүх хэрэгсэл нь байна гэж айлдав.


Энэ нь уулзалтын майхан дахь гершончуудын хөвгүүдийн ураг бүгдийн үйлчлэл бөгөөд тэдний үүрэг нь тахилч Аароны хүү Итамарын удирдлага дор байх болой.


Тахилч Аароны хүү Итамарын гар дор хийх Мерарийн хөвгүүдийн ургуудын үйлчлэл буюу уулзалтын майханд хамаатай тэдний бүх үйлчлэл энэ юм гэж айлдав.


Тэгээд Израилийн хөвгүүд Гилеадын нутаг уруу, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон уруу тахилч Елеазарын хүү Финехасыг илгээв.


Тэгтэл залуу эрчүүдийн нэг нь —Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эрэлхэг хүчит дайчин, үгэнд цэцэн сайхан эр билээ. ЭЗЭН түүнтэй хамт байдаг гэж хариулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa