Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 7:29 - Ариун Библи 2013

29 Манассегийн хөвгүүдийн хилийн дагуу Бет-шеан тосгодтойгоо, Таанах тосгодтойгоо, Мегиддо тосгодтойгоо, Дор тосгодтойгоо байв. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 Манассегийн хөвгүүдийн хилийн дагуу Бет-шеан болон түүний тосгод, Таанах болон түүний тосгод, Мегиддо болон түүний тосгод, Дор болон түүний тосгод юм. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв.

Onani mutuwo Koperani




1Шастир 7:29
12 Mawu Ofanana  

Таанах, Мегиддо мөн Иезреелийн доод тал дахь Заретаны хажуудах Бет-шеаны бүх нутаг буюу Бет-шеанаас Абел-мехола, Иокмеамд хүрсэн нутагт Ахилудын хүү Баана,


ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье.


Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко, Ассирийн хаан уруу довтлохоор Евфрат мөрөн тийш очиход Иосиа хаан түүнийг угтан очтол Фараон түүнийг үзээд Мегиддод алав.


Иудагийн хаан Ахазиа үүнийг хараад цэцэрлэгт гэрийг чиглэсэн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн —Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч тэрээр Мегиддо уруу зугтан тэндээ үхжээ.


Гэсэн хэдий ч Иосиа түүнээс эргэж хургалгүй, түүнтэй дайтахаар өөрийгөө далдлан зүсээ хувиргав. Тэрээр Бурханы амнаас гарсан Некогийн үгийг үл сонсон Мегиддогийн талд тулалдахаар гарч ирэв.


Тэр өдөр Иерусалимд асар их гашуудал болох нь Мегиддогийн тал дахь Хададриммоны гашуудал мэт байх юм.


Тэд хаадыг еврейгээр “Хармагедон” гэгддэг газарт цуглуулав.


Хаад ирэн тулалдав. Дараа нь Канааны хаад Мегиддогийн усны дэргэдэх Таанахад тулалдсан боловч мөнгөн олз омог авчирсангүй.


Тэд Саулын зэвсгийг Ашторэтын дуганд тавьж, түүний цогцсыг Бет-шаны хэрмэн хананд өлгөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa