48 Тэдний хамаатан левичүүд нь Бурханы гэрийн асар дахь бүх үйлчлэлд томилогдсон ажээ.
Бас тэрээр Израилийн бүх удирдагч, тахилчид ба левичүүдийг цуглуулав.
Шемер нь Махлийн хүү, Махли нь Мушийн хүү, Муши нь Мерарийн хүү, Мерари нь Левийн хүү билээ.
Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утах, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, тухайлбал Израилийн төлөө эвлэрүүлгийн ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.
Гершомын хөвгүүд ургуудынхаа дагуу арван гурван хотыг Иссахар овгоос, Ашер овгоос, Нафтали овгоос мөн Башан дахь Манассегийн овгоос авсан юм.
Зебулун овгоос тэд Мерарийн хөвгүүдийн ургуудад буюу үлдсэн левичүүдэд Иокнеамыг бэлчээртэй нь, Картаг бэлчээрийнх нь хамт