Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 5:1 - Ариун Библи 2013

1 Израилийн ууган хүү Реубений хөвгүүдийг тоочвол, (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр удмын бичигт ууган гэж бичигдсэнгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь дараах болой. (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр угийн бичигт ууган хэмээн бичигдсэнгүй.

Onani mutuwo Koperani




1Шастир 5:1
23 Mawu Ofanana  

ЭЗЭН түүнд —Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдана гэлээ.


Иаков —Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд


Леа жирэмсэлж хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэв. Тэгээд тэрээр —ЭЗЭН, миний зовлон зүдүүрийг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.


Израилийг тэр газар сууж байх үед Реубен явж, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв.


Египетэд очсон Израилийн гэр бүлийнхний нэр ийм билээ. Иаков болон Иаковын ууган хүү Реубен.


Намайг Египетэд чам дээр ирэхийн өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.


Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун,


Бас Мерарийн хөвгүүдээс гаралтай Хоса хөвгүүдтэй байсан бөгөөд тэргүүн нь Шимри (хэдийгээр тэр ууган нь биш боловч эцэг нь түүнийг тэргүүн болгосон),


Эдгээр нь тэдний эцгийн бүлийн тэргүүн нар болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ.


Чи эцгийнхээ эхнэрийн нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэр нь эцгийн чинь нүцгэн бие болой.


Эцгийнхээ эхнэртэй унтсан хүн эцгийнхээ нүцгэн биеийг гаргасантай адил тул тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой бөгөөд өөрсдийнхөө цусыг тэд өөрсдөө хариуцна.


Та нартай хамт байх хүмүүсийн нэрс бол Реубенийнхнээс Шедеурын хүү Елизур,


Левийн гуч, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений үр удмууд болох Пелетийн хүү Он ба Елиабын хөвгүүд Датан Абирам нартай хамт хөдөлж,


Израилийн ууган хүү Реубен бөгөөд Реубений хөвгүүд нь Ханохаас гарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг,


Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг гэнэ.


Харин хайргүй эхнэрээс гарсан хүүгээ ууган хүү гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх өмчөөсөө түүнд хоёр дахин илүү хувийг өг. Учир нь тэрээр эр чадлынх нь охь болсныхоо хувьд ууган хүүгийн эрх түүнд бий.


“Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Түүний сүр хүч нь ууган тугал шиг, Түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд Түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.


Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн.


Тэгтэл Гилгалд Иошуа дээр Иудагийн хөвгүүд ирэв. Тэднээс кениз хүн Иефуннегийн хүү Калеб түүнд —Кадеш-барнеад Бурханы хүн Мосегоор дамжуулан та бид хоёрын тухай ЭЗЭН юу хэлснийг та мэднэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa