14 түүний хүү нь Амон, түүний хүү нь Иосиа юм.
Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн гэрийн цэцэрлэг буюу Уззагийн цэцэрлэгт тавигджээ. Түүний хүү Амон оронд нь хаан болжээ.
Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иотбагийн Харузын охин Мешуллемет гэдэг байв.
Тэрээр Уззагийн цэцэрлэг дэх өөрийн газарт тавигджээ. Хүү Иосиа нь түүний оронд хаан болсон юм.
Түүний зарц нар түүний үхсэн биеийг тэргэн дотор Мегиддогоос Иерусалимд авч ирээд, өөрийнх нь булшинд оршуулжээ. Тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, түүнийг тосолж, эцгийнх нь оронд түүнийг хаан болгов.
Фараон Неко Иосиагийн хүү Елиакимыг эцгийнх нь оронд хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчлөв. Харин Иехоахазыг Египетэд аваачсанд тэр тэндээ үхэв.
түүний хүү нь Ахаз, түүний хүү нь Хезекиа, түүний хүү нь Манассе,
Иосиагийн хөвгүүдийн ууган нь Иоханан, удаах хүү нь Иехоиаким, гуравдугаар нь Зедекиа, дөрөвдүгээр нь Шаллум билээ.
Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав.
Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, эцгийнх нь оронд Иерусалимд хаан болгон өргөмжлөв.
Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав.
Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд ёрын мууг үйлдсэн билээ.
Учир нь энэ газраас одсон, эцэг Иосиагийнхаа байранд хаан болсон, Иосиагийн хүү Иудагийн хаан Шаллумын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэр хэзээ ч ийшээ буцаж ирэхгүй.
Тиймээс Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд түүний төлөө «Ай хөөрхий, ах минь!» эсвэл «Ай хөөрхий, эгч минь!» гэж гашуудахгүй. Тэд түүний төлөө «Ай хөөрхий, эзэн минь!» эсвэл «Ай хөөрхий, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.