Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 29:23 - Ариун Библи 2013

23 Тэгээд Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий сэнтийд залран, хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Дараа нь Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий өгсөн сэнтийд залрав. Тэрээр хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.

Onani mutuwo Koperani




1Шастир 29:23
21 Mawu Ofanana  

Давид хаанд бараалхан, түүнд “Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?” гэж хэлэгтүн.


Чамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд миний оронд суух болно” гэж хэлсэн тэр ёсоор өнөөдөр би үйлдэнэ гэж тангараглав.


Тэгээд тэр ирээд миний сэнтийд сууж, та нар түүнийг даган ирэгтүн. Би түүнийг Израиль ба Иудагийн удирдагчаар томилсон тул тэр миний оронд хаан болох ёстой гэж тушаав.


Хаан сэнтийд Соломон нэгэнт залран суулаа.


Дараа нь эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларч, түүний хаант засаг бат тогтлоо.


Тэрээр зуутын дарга, каричууд, хамгаалагчид болон тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс аваад, хамгаалагчдын дааман хаалганы замаар хааны өргөөнд ирэв. Тэрээр хаадын сэнтийд заларчээ.


Миний хүү, энэ нь чамд биелэхэд, чиний тухайд Түүний айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барихад ЭЗЭН чамтай хамт байх болтугай.


ЭЗЭН надад олон хүү өгсөн учир миний бүх хөвгүүнээс Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонголоо.


Бүх удирдагчид, хүчит эрс болон Давид хааны бүх хөвгүүд ч Соломон хааны өмнө унан мөргөцгөөв.


Давидын хүү Соломон хаант улсдаа бэхэжсэн бөгөөд Бурхан ЭЗЭН нь түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө.


Бурханд хандан Соломон —Та эцэг Давидад минь агуу их хайр энэрлийг үзүүлж, намайг түүний оронд хаан болголоо.


Тэрээр зуутын дарга нар, язгууртнууд, ард түмний удирдагчдыг бас тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс авч дээд хаалгаар нэвтрэн хааны өргөөнд ирэв. Тэд хаант улсын сэнтийд хааныг залжээ.


Соломон, Иерусалимд хамаг Израилийг дөчин жил захирав.


Таныг таалан Бурхан ЭЗЭНий төлөө хаан болгохоор таныг сэнтийдээ залсан таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан, Израилийг хайрлан, түүнийг мөнхөд тогтоосон учир шүүлт ба үнэн зөвийг гүйцэлдүүлэхийн тулд таныг тэдний дээр хаан болгосон ажээ гэж хэлэв.


ЭЗЭН эргэж буцахгүй үнэнийг Давидад тангарагласан нь “Биеийн чинь үр жимснээс Би чиний сэнтийд зална.


Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс оршвой.


Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд.


Нуны хүү Иошуа дээр Мосе гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган гүйцэлдүүлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa