Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 29:2 - Ариун Библи 2013

2 Би Өөрийн бүхий л чадлаар Бурханыхаа өргөөнд зориулан алтан эдлэлүүдэд алт, мөнгөн эдлэлүүдэд мөнгө, хүрэл эдлэлүүдэд хүрэл, төмөр эдлэлүүдэд төмөр, модон эдлэлүүдэд мод, судалт гартаам чулуу, шигтгэх чулуу, гоёмсог чулуу, олон өнгийн чулуу, бүх төрлийн эрдэнэсийн чулуу болон шохойн чулууг маш ихээр бэлдсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Өөрийн бүхий л чадлаараа би Өөрийн Бурханы өргөөнд зориулан алтан эдлэлүүдийг хийх алт, мөнгөн эдлэлүүдийг хийх мөнгө, хүрэл эдлэлүүдийг хийх хүрэл, төмөр эдлэлүүдийг хийх төмөр, модон эдлэлүүдийг хийх мод, оникс чулуу, шигтгэх чулуу, чимэглэх чулуу, олон өнгийн чулуу, бүх төрлийн эрдэнэсийн чулуу болон шохойн чулууг маш ихээр бэлдсэн.

Onani mutuwo Koperani




1Шастир 29:2
22 Mawu Ofanana  

Тэр нутгийн алт нь шижир, тэнд бидолаах хийгээд судалт гартаам ч байжээ.


Таны тушаал, гэрчлэл болон зарлигуудыг сахиж тэр бүхнийг үйлдэх хоёргүй сэтгэлийг миний хүү Соломонд өгөөч. Тэгвэл миний бэлтгэсэн зүйлсээр тэрээр өргөөг барих болно гэв.


Ариун өргөөний төлөө бэлтгэсэн бүхий л зүйлээс гадна, миний Бурханы өргөө сэтгэлд минь нийцсэн тул би өөрийн эзэмшдэг алт, мөнгөн хөрөнгийг Бурханыхаа өргөөнд өгч байгаа юм.


Тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь харин Парваимын алт байжээ.


Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг.


Тэр нь Офирын алтаар, үнэт судалт гартаамаар эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй.


Түүний дээр чи дөрвөн эгнээ чулуу шигтгэ. Бадмаараг, молор, маргадтай эгнээ нь эхний эгнээ,


дөрөв дэх эгнээ нь биндэръяа, судалт гартаам, хаш байна. Эдгээрийг алтан хүрээнд нь суулгах ёстой.


Чи хоёр судалт гартаам чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн.


дөрөв дэх эгнээ нь биндэръяа, судалт гартаам, хаш бөгөөд эдгээрийг алтан хүрээтэй сууринд суулгажээ.


Тэд судалт гартаам чулуунуудыг засаж, алтан сууринд суулган, Израилийн хөвгүүдийн нэрсийг тамган сийлээсээр сийлэв.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Түүний тухай зар Сири даяар тархсанд, зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, гараг саа, саа өвчтэй бүхнийг хүмүүс Түүн дээр авчирч, Есүс тэднийг эдгээжээ.


Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ.


Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa