Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 28:4 - Ариун Библи 2013

4 Гэсэн ч Израилийн Бурхан ЭЗЭН намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар мөн Иудагийн гэр дотроос миний эцгийн гэрийг сонгосон бөгөөд миний эцгийн хөвгүүдийн дундаас намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Гэсэн ч ЭЗЭН болох Израилийн Бурхан намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар сонгосон юм. Иудагийн гэр, миний эцгийн гэр болон миний эцгийн хөвгүүдийн дундаас Тэрээр намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.

Onani mutuwo Koperani




1Шастир 28:4
18 Mawu Ofanana  

Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов.


Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Та Өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үгийн тань дагуу энэ нь үүрд тогтож Та айлдсанаараа үйлдэх болтугай.


Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд одоо түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн агаад тэр нь мөнхийн ерөөл болсон билээ гэв.


Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.)


Харин Би нэрээ тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Давидыг сонгосон билээ” гэсэн юм.


Гилеад Минийх, Манассе ч Минийх Ефраим ч Миний толгойн дуулга. Иуда бол очирт таяг минь.


Тэр намайг таалсан учир Намайг уудам газарт авчран аварсан билээ.


Гилеад Минийх, Манассе ч Минийх. Ефраим ч Миний толгойн дуулга. Иуда бол очирт таяг минь.


Би чиний үрийг мөнхөд тогтоож, Хаан ширээг чинь бүх үеийнхэнд байгуулна” гэсэн. Села


Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй.


ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв.


Гибеад байсан Саул уруу зифчүүд ирж —Давид, Иешимоны урд талд байдаг Хахила довд нуугдаж байгаа бус уу? гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa