Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 28:20 - Ариун Библи 2013

20 Тэгээд Давид өөрийн хүү Соломонд —Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Миний Бурхан, ЭЗЭН Бурхан чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг орхихгүй, чамайг хөсөр хаяхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан —Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй.

Onani mutuwo Koperani




1Шастир 28:20
17 Mawu Ofanana  

Ингээд арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө бүх загвараараа баригдаж дуусав. Тэрээр үүнийг долоон жил барьжээ.


Израилийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан зарлиг, шүүлтүүдийг дагахыг анхаарах аваас, энэ нь чамд биелэх болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.


Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосныг одоо харагтун! Тууштай байж, үйлдэгтүн гэв.


Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд та нарыг ахлах тахилч Амариа, хаанд хамаатай бүхэнд та нарыг Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа захирах болно. Мөн левичүүд та нарын өмнө түшмэд байх болно. Хүчтэй байж үйлдэгтүн. ЭЗЭН зөвт нэгэнтэй хамт байх болтугай гэв.


Босогтун! Учир нь энэ таны үүрэг агаад бид тантай хамт байна. Тууштай байгтун, үйлдэгтүн! гэв.


Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»


Учир нь Би баруун гараас чинь атгах Чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна.


Тэгээд ЭЗЭНий элч Хаггаи ЭЗЭНий захиасыг ард түмэнд дамжуулан —Би та нартай хамт байдаг гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.


Гэвч одоо Зеруббабел аа, тууштай байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа мөн тууштай байгтун. Энэ газрын ард түмэн та нар бүгдээрээ тууштай байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Би та нартай хамт байгаа учраас ажиллагтун” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав.


Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?


Сэрэмжтэй бай. Итгэлдээ бат зогс. Эршүүд бай, хүчтэй бай.


Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч!


Бурхан ЭЗЭН чинь өрөвч Бурхан мөн. Тэрээр чамайг орхих ч үгүй, чамайг устгах ч үгүй, чиний эцэг өвгөдөд тангарагласан гэрээгээ мартах ч үгүй.


Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa