33 Ахитофел нь хааны зөвлөх, архе хүн Хушаи нь хааны шадар байв.
33 Ахитофел нь хааны зөвлөх, архе хүн Хушаи нь хааны анд байв.
Абсалом тахил нядлан тахиж байх зуураа хүн явуулж Давидын зөвлөх Гилогийн Ахитофелийг өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэх хүмүүс нэмэгдсээр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв.
Бурханд мөргөл үйлдэх оргил дээр Давидыг ирэх үед, харагтун, гадуур хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан архе хүн Хушаи Давидтай уулзав.
Тэгээд Давидын анд нөхөр Хушаи хот уруу буцав. Тэр үед Абсалом ч Иерусалимд ирэв.
Тэр өдрүүдэд Ахитофелын зөвлөгөө нь Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Давидад ч, Абсаломд ч Ахитофелын өгсөн хамаг зөвлөгөө нь тийм байлаа.
Өөрийнх нь зөвлөгөө бүтээгүйг харсан Ахитофел, илжгээ эмээллэн төрөлх хот уруугаа явж гэртээ буцаж ирээд, гэрийнхэндээ захиас орхин өөрийгөө дүүжилж үхсэнд эцгийнх нь булшинд тавив.
Натаны хүү Азариа түшмэдийн ахлагч, Натаны хүү, хааны найз Забуд тахилч,
Бас Давидын авга ах Ионатан зөвлөгч байсан бөгөөд тэрээр ухаантай, бичиг үсэгт гарамгай хүн байв. Хахмонийн хүү Иехиел нь хааны хөвгүүдийг асарч байв.
Гэвч надтай ижил тэгш хүн, Миний анд ба дотнын найз минь билээ.
Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.