30 Тэмээг ишмаел хүн Обил, илжгүүдийг меронот хүн Иедеиа хариуцав.
30 Ишмаел хүн Обил тэмээнүүдийг, меронот хүн Иедеиа илжигнүүдийг хариуцав.
Египетийн нутаг чиний өмнө байна. Чи эцгээ, ах нараа энэ нутгийн хамгийн сайн газарт суулга. Тэднийг Гошен нутагт суулга. Хэрэв тэдний дунд чадвартай сайн хүмүүс байгааг мэдвэл миний мал сүргийг тэдэнд хариуцуул гэв.
Шаронд бэлчиж буй үхэр сүргийг шарон хүн Шитраи хариуцав. Хөндийд байх үхэр сүргийг Адлаигийн хүү Шафат хариуцав.
Хонин сүргийг хагри хүн Иазиз хариуцав. Эд бүгдээрээ Давид хааных гэсэн хөрөнгөний харгалзагчид байв.
Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронот хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх аймгийн захирагчийн албан ёсны суудалд засвар хийв.
Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, буулганы таван зуун хос шар ба таван зуун эм илжиг, асар олон хамжлагатай тул дорнын бүх хүний дундаас тэрээр хамгийн агуу нь байжээ.