Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 27:25 - Ариун Библи 2013

25 Хааны нөөцийн санг Адиелын хүү Азмавет хариуцав. Тариан талбай, хот, тосгон, цайз дахь нөөцийн санг Уззиагийн хүү Ионатан хариуцав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Адиелын хүү Азмавет хааны агуулахыг хариуцав. Уззиагийн хүү Ионатан нь хөдөө, хот, тосгон, цайзууд дахь агуулахуудыг хариуцав.

Onani mutuwo Koperani




1Шастир 27:25
11 Mawu Ofanana  

Иосеф Египетийн газар нутагт өнтэй байсан долоон жилийн бүх ургацыг хураан авч, хотуудад хадгалж, хотын эргэн тойрон дахь талбайн ургацыг хот тусбүрд нь нөөцлөв.


арбат хүн Аби-Албон, бахурим хүн Азмавет,


Ингээд Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ.


Зеруиагийн хүү Иоаб тоолж эхэлсэн боловч үүнээс болж Бурханы уур хилэн Израиль дээр буусанд тэрээр тоолж дуусгаагүй бөгөөд тоо нь Давид хааны Шастирын тоо бүртгэлд ороогүй билээ.


Газар тариалангийн талбайн ажилчдыг Келубийн хүү Езри хариуцав.


Давид Израилийн бүх түшмэд, овгийн захирагчид, хаанд бүлгүүдээр үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, тайганууд, хүчит эрс болон бүх нэр хүндтэй эрсийг Иерусалимд цуглуулжээ.


Тэгэхэд эцгүүдийн бүлийн тэргүүн нар сайн дурын өргөл өргөж, Израилийн овгийн удирдагчид, мянгатын болон зуутын дарга нар мөн хааны үйлчлэлийн ахлагчид мөн үүнчлэн хийв.


Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн сангаас Аса алт, мөнгө авч Дамаскт амьдарч байсан Арамын хаан Бен-хададад илгээн —


Тэрээр талд цамхгууд босгож, олон худаг ухав. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байлаа. Тэрээр газар тариаланд дуртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.


Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа.


Харин тэдний дундаас Ишмаелд —Биднийг бүү алаач. Учир нь бидэнд талбайд нуусан буудай, арвай, тос болон зөгийн балын нөөц бий гэж хэлсэн арван хүн олдов. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг ах дүүсийнх нь хамт алсангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa