17 левичүүдэд Кемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок,
17 Левид Кемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок,
Саулын ахан дүүс болох Бениамины хөвгүүдээс гурван мянган хүн байв. Тэдний ихэнх хэсэг нь өнөөг хүртэл Саулын гэрт үнэнч хэвээр байна.
Эд ч бас Давид хаан, Задок, Ахимелех, тахилч болон левичүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүдийн өмнө өөрсдийн ах дүүс, Аароны хөвгүүдийн нэгэн адил буюу эцгийн бүлийн тэргүүн ч бай, дүү нь ч бай бүгд адил шавга хаяжээ.
Елеазарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүн эр байсан тул тэднийг тийнхүү хуваарилав. Елеазарын удмынхны эцгийн гэрт арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгийн гэрт найман тэргүүн байв.
Хебрончуудаас Хашабиа ба түүний ах дүүс буюу мянга долоон зуун чадварлаг эрс Иорданы энэ баруун тал дахь Израилийн хэргийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч байв.
Израилийн овгуудыг ахлахаар реубенчүүдэд Зихрийн хүү Елиезер, симеончуудад Маакагийн хүү Шефатиа,
Иудад Давидын ах нараас Елиху, Иссахарт Михаелын хүү Омри,
Кора нь Изхарын хүү, Изхар нь Кохатын хүү, Кохат нь Левийн хүү, Леви нь Израилийн хүү билээ.