Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 27:1 - Ариун Библи 2013

1 Израилийн хөвгүүд тоо ёсоороо буюу эцгийн бүлийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар болон хэсэг бүрийн хамаг хэрэгт хаандаа үйлчилдэг, жилийн бүх сард, сар сараар ээлжлэн ирээд явдаг түшмэд энэ болой. Хэсэг тусбүр хорин дөрвөн мянган хүнтэй байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Энэ бол Израилийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох мянгат, зуутын дарга нар болон бүлгүүдийн хамаг хэрэгт хаанд үйлчилдэг түшмэдийн тооллого юм. Тэрхүү бүлгүүд тус бүрдээ хорин дөрвөн мянган хүнтэй бөгөөд жилийн бүх сарын туршид сар бүр солигддог байв.

Onani mutuwo Koperani




1Шастир 27:1
18 Mawu Ofanana  

Эдгээр нь Давидын хүчит эрсийн нэрс юм. Гурван хүчит эрийн тэргүүн тахемон хүн Иошеб-Башебет. Тэрбээр нэг удаа найман зуун хүний эсрэг жадаа өргөн цохисон агаад езни хүн Адино гэж мөн дуудагддаг байв.


Соломон хааныг болон хааны ширээнд ирэх бүх хүнийг орон нутгийн түшмэд өөр өөрсдийн сардаа юугаар ч дутаахгүйгээр хангадаг байлаа.


Соломон хамаг Израилийг захирах арван хоёр түшмэдийг томилжээ. Тэд хаанд болон түүний гэрийнхэнд ханган нийлүүлдэг ба тусбүр жилийн нэг нэг сард бараагаар хангадаг байлаа.


Тэр тэднийг арав арван мянгаар нь сар сараар ээлжлүүлэн Ливан уруу илгээж, тэд Ливанд нэг сар, нутагтаа хоёр сар байдаг байв. Албадлагын ажилчдыг Адонирам хариуцдаг байлаа.


Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу Давидыг хаан болгохын тулд бүх Израилийн хамт түүний хаанчлалд хүчтэй дэмжлэг үзүүлж байсан Давидын хүчит эрсийн толгойлогчид дараах болой.


Тэгээд Давид мянгат, зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ.


мөн түүний ах дүүс буюу эцгийн бүлийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун эрэлхэг хүчит эрс болой. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэрэгт реубенчүүд, гадчууд болон манассегийн хагас овгийн харгалзагчид болгов.


Нэгдүгээр сард алба хаах нэгдүгээр хэсгийг Забдиелийн хүү Иашобеам захирдаг байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв.


Давид Израилийн бүх түшмэд, овгийн захирагчид, хаанд бүлгүүдээр үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, тайганууд, хүчит эрс болон бүх нэр хүндтэй эрсийг Иерусалимд цуглуулжээ.


Тэгэхэд эцгүүдийн бүлийн тэргүүн нар сайн дурын өргөл өргөж, Израилийн овгийн удирдагчид, мянгатын болон зуутын дарга нар мөн хааны үйлчлэлийн ахлагчид мөн үүнчлэн хийв.


Соломон, Израиль даяар, мянгат, зуутын дарга нар, шүүгчид болон бүх Израилийн удирдагчид, эцгийн бүлийн тэргүүн бүрд зарлиг буулгав.


Мосе чадварлаг хүмүүсийг бүх Израилиас сонгож, мянгат, зуут, тавьт, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүн нар болгов.


Гэвч Ефратын Бетлехем ээ, Иудагийн овгуудын дунд чи өчүүхэн авч, Надад Израилийг захирах Нэгэн нь Чамаас гарах болно. Тэр нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”


Танай овгуудын удирдагчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, албатууд болгон томилсон.


Эргэн тойрных нь дайснаас Израилийг ЭЗЭН амарлиулснаас хойш олон өдөр өнгөрч, Иошуа нас өндөр болж хөгшрөв.


Хаан өөртөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, газраа хагалуулан ургацаа хураалгаж, дайны зэр зэвсэг болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa