Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 25:6 - Ариун Библи 2013

6 Эд бүгд Асаф, Иедутун, Хеман нарт өгөх хааны заавар ёсоор эцгүүдийнхээ удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятган дээр ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэд бүгд өөрсдийн эцгийн удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятгыг даран, ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв. Асаф, Иедутун, Хеман нар хааны удирдлага дор байлаа.

Onani mutuwo Koperani




1Шастир 25:6
17 Mawu Ofanana  

Давид болон Израилийн бүх гэр дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ, товшуур хөгжимтэй, хамаг чадлаараа Эзэний өмнө бүжицгээв.


Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний тулгууруудыг хийж бас найрал дуучдад зориулан ятга ба босоо ятга хийв. Ийм их улаан мод дахин хэзээ ч авчраагүй бөгөөд энэ өдрийг хүртэл үзэгдсэнгүй.


Тэгээд хөгжмийн зэмсгүүд, босоо ятга, ятга, цангаар чанга хөгжимдөн баяр баяслын дууг өргөхөөр дуучид болох ах дүүсээ томилохыг Давид левичүүдийн захирагчдад тушаав.


Ингээд дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохиж,


Левичүүдийн дуу хөгжмийн удирдагч Кенаниа хөгжим удирдах болов. Учир нь тэрээр үүнийг ойлгодог байв.


дөрвөн мянга нь хаалгачид, дөрвөн мянга нь магтан дуулахдаа Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг байлаа.


Тэд Иерусалимд ЭЗЭНий өргөөнд босоо ятга, ятга, бүрээн дуутай ирцгээв.


Түүнийг харахад, хаан үүдэнд баганын дэргэд зогсож, ахмадууд болон бүрээчид хааны хажууд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.


Елизафаны хөвгүүдээс Шимри, Иеиел нар, Асафын хөвгүүдээс Зехариа, Маттаниа нар,


Тэгээд Давид мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэй байрлуулав. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ.


мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын гуч, Забдийн ач, Микагийн хүү Маттаниа мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа мөн Иедутуны гуч, Галалын ач, Шаммуагийн хүү Абда байв.


Левичүүдийн удирдагчид нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг бүлгээрээ харилцан магтаал, талархал өргөхөөр тавигдав.


Учир нь эрт үед Давид болон Асафын өдрүүдэд магтаалын дуунууд, Бурханд өргөх талархлын магтуунуудын удирдагчид байдаг байсан.


Хэнгэрэг дэлдэх бүсгүйчүүдийн дуунд Дуучид өмнө нь явж, хөгжимчид дагав.


дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиож,


Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa