Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 24:6 - Ариун Библи 2013

6 Левичүүдээс гаралтай Нетанелын хүү, гүүш Шемаиа тэднийг хаан, ноёд, тахилч Задок, Абиатарын хүү Ахимелех, тахилч болон левичүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүдийн өмнө тэмдэглэсэн билээ. Елеазарынхаас нэг эцгийн бүл, Итамарынхаас нэг эцгийн бүлийг ээлжлэн авчээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Левичүүдээс гаралтай, гүүш Нетанелын хүү Шемаиа тэднийг хаан, жононгууд, тахилч Задок, Абиатарын хүү Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө тэмдэглэсэн билээ. Елеазарынхаас нэг эцгийн бүл, Итамарынхаас нэг эцгийн бүлийг авчээ.

Onani mutuwo Koperani




1Шастир 24:6
12 Mawu Ofanana  

Шишагийн хөвгүүд болох Елихореф, Ахиа нар бичээч, Ахилудын хүү Иехошафат хэрэг хөтлөгч,


Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Шавша нь гүүш болж,


Эд эцгийн үйлчлэлийн гэр, эцгийн бүлийн тэргүүнүүдийн дагуух Левийн хөвгүүд бөгөөд ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан ажилладаг хорь болон түүнээс дээших насны, нэрийнхээ бүртгэлээр, толгой дараалан тоологдсон хүмүүс болой.


Эд ч бас Давид хаан, Задок, Ахимелех, тахилч болон левичүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүдийн өмнө өөрсдийн ах дүүс, Аароны хөвгүүдийн нэгэн адил буюу эцгийн бүлийн тэргүүн ч бай, дүү нь ч бай бүгд адил шавга хаяжээ.


Эхний шавга Иехоиарибт бууж, хоёрдугаарх нь Иедаиа,


Тэд бас ачаа зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн ажилчид бүгдийг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв.


Езра нь Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. ЭЗЭН Бурханых нь мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ.


Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны гулдан хаалганы урд талд байрлах талбайд цуглав. Израильд ЭЗЭНий өгсөн, Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ.


Тэгтэл Есүс тэдэнд —Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа шинэ болон хуучныг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.


Нэгэн хуулийн багш ирж, Түүнд —Багш аа, би Таныг хаа ч явсан дагая гэв.


Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг идсэн төдийгүй мөн нөхдөдөө өгсөн шүү дээ гээд,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa