24 Уззиелийн хөвгүүдээс Мика, Микагийн хөвгүүдээс Шамир болой.
Уззиелийн хөвгүүдийн тэргүүн нь Мика, удаах нь Ишшиа болой.
Хеброны хөвгүүдээс Иериа ууган нь, хоёрдугаарх нь Амариа, гуравдугаарх нь Иахазиел, дөрөвдүгээрх нь Иекамеам юм.
Микагийн дүү Ишшиа, Ишшиагийн хөвгүүдээс Зехариа байв.
Бурханы өргөөний бүх үйлчлэлд зориулан тахилчид ба левичүүдийн хэсгүүд энд байна. Мөн аливаа ажилд чадварлаг сайн дурын урчууд бүх төрлийн үйлчлэлд чамтай хамт байна. Бас захирагчид болон бүх ард түмэн чиний тушаалыг дагахад бэлэн байна гэв.
Ингээд левичүүд ба бүх иуда хүн тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэжээ. Тахилч Иехоиада аль ч бүлгийг тараагаагүй учир тэдний хүн бүр Амралтын өдөр ордог гардаг эрсээ дагуулан ирэв.
Тэгээд шатаалт тахил, эвийн тахил тахихын тулд мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар болон левичүүдийн хүн нэгбүрийг үйлчлэлийнх нь дагуу бүлэг бүлгээр үүрэгт ажилд Хезекиа томилов.
Тэгээд тэд Мосегийн номд бичигдсэн ёсоор Иерусалим дахь Бурханы үйлчлэлд тахилч нарыг бүлээр нь, левичүүдийг хэсгээр нь томилов.