Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 23:26 - Ариун Библи 2013

26 Мөн левичүүд асрыг болон үүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөж явах шаардлагагүй болсон” гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Мөн левичүүд асрыг болон түүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөн явах шаардлагагүй болсон” хэмээн өгүүлсэн юм.

Onani mutuwo Koperani




1Шастир 23:26
7 Mawu Ofanana  

Давидын сүүлчийн айлдвар ёсоор хорь ба түүнээс дээших насны Левийн хөвгүүдийг тоолов.


Тэрээр мөн хамаг Израилийг зааварладаг, Эзэнд ариун левичүүдэд —Ариун авдрыг Израилийн хаан Давидын хүү Соломоны барьсан өргөөнд оруулан залагтун! Энэ нь дахиж мөрөн дээрх ачаа болохгүй. Одоо Бурхан ЭЗЭНдээ болон Түүний ард түмэн Израильд үйлчлэгтүн!


Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм.


ЭЗЭНий тушаалаар Мосегийн гараар тоологдсон хүн бүр өөрийн үйлчлэл болон зөөх ажлаараа тоологджээ. Ингэж Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд түүгээр тоолууллаа.


Хуаран нүүх болоход Аарон ба түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой.


Харин Кохатын хөвгүүдийн үйлчлэл нь мөрөн дээрээ ариун зүйлсийг үүрч явах үйлчлэл тул тэр тэдэнд юу ч өгсөнгүй.


Тэр үед ЭЗЭН, Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa