Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 22:5 - Ариун Библи 2013

5 Давид —Миний хүү Соломон балчир, чадал мөхөс байна. Гэтэл ЭЗЭНд баригдах өргөө бүх дэлхий дахинд алдаршин магтагдахаар маш сүрлэг байх ёстой юм. Тиймээс одоо би үүний бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө их хэмжээний бэлтгэлийг базаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Давид —Миний хүү Соломон балчир, туршлагагүй байна. ЭЗЭНд зориулан баригдах өргөө ч маш сүрлэг, бүх дэлхий дахинд алдаршсан, цог жавхлантай байх юм. Тийм учраас одоо би үүнийг барих бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө хангалттай бэлтгэлийг базаав.

Onani mutuwo Koperani




1Шастир 22:5
22 Mawu Ofanana  

Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр би балчир хөвгүүн боловч Та Өөрийн зарц намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ.


Энэ өргөө ч овоолсон нуранги болж, хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан шогшрох болно. Тэгээд “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж хэлэх болно.


Давид хаан бүх чуулганд —Бурханы цорын ганц сонгосон миний хүү Соломон нас балчир, туршлагагүй бөгөөд энэ сүм хүнд бус, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан тул ажил ч асар их байна.


Түүн дээр хамгийн олиггүй, үл бүтэх хүмүүс цугларцгаасан бөгөөд Соломоны хүү Рехобоамыг балчир, туршлагагүй, өөдөөс нь зогсож чадахааргүй байхад нь түүний эсрэг тэд хүчээ нэгтгэлээ.


Үзэгтүн, Бурхан ЭЗЭНийхээ нэрд зориулахаар, өглөө орой, Амралтын өдрүүд, шинэ сар мөн манай Бурхан ЭЗЭНий баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэрт утлага ба байнгын тавиг талхыг өргөж, шатаалт тахилууд тахихын тулд Түүнд би өргөө босгож байна. Энэ нь Израильд мөнхөд ногдсон билээ.


Манай Бурхан бүх бурхнаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх ёстой.


Мөн Ливанаас хуш, майлс, улаан модод илгээнэ үү? Таны зарц нар Ливаны моддыг унагахдаа гаргууд гэдгийг би мэднэ. Миний зарц нар таны зарц нартай хамт,


Энэ өргөмжлөгдсөн өргөөг ч хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж хэлэх болно.


Тахилчид, левичүүд болон эцгүүдийн бүлийн тэргүүнүүдээс анхны өргөөг харсан настайчууд энэ өргөөний суурь тавигдахыг нүдээр үзээд чанга дуугаар уйлцгааж байхад харин олонх нь баярлан шуугьж байв.


Эцэгтээ хүү нь, эхдээ энхрий ганц үр нь байхад минь


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Эцэг өвгөд маань Таныг магтаж байсан Ариун, үзэсгэлэнт өргөө маань галд шатжээ. Бүх л үнэт юмс маань нуранги боллоо.


Тэд хээ чимэглэлээ сайрхал болгож, ой гутам юмсынхаа жигшүүрт хөргийг бүтээв. Тиймээс Би тэдэнд үүнийг бузар юм болгоно.


“Та нарын дунд үлдсэн, энэ өргөөг урьдын сүр жавхлантай байдлаар нь үзсэн хүн байна уу? Одоо энэ сүм та нарт ямар харагдана вэ? Энэ нь та нарын нүдэнд юу ч биш мэт харагдахгүй байна гэж үү?


“Энэ өргөөний хожмын сүр жавхлан, урьдынхаасаа илүү агуу байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаад “Энэ газарт Би амар тайвныг өгнө” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна гэв.


Зарим нь сүмийн тухай, энэ нь гоёмсог чулуунууд болон өргөлийн зүйлсээр хэрхэн чимэглэгдсэнийг ярьж байтал Есүс —


Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг Алгасалын баяраас өмнө Есүс мэдээд, дэлхийд байсан Өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав.


Тэр өсөж, харин би буурах ёстой гэв.


Намайг Илгээгчийн үйлсийг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa