Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 22:19 - Ариун Библи 2013

19 Тиймээс Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэхээр өөрсдийн зүрх, санаа сэтгэлээ хандуулагтун. Босож, ЭЗЭНий нэр алдарт зориулан баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун сав хэрэгслүүдийг оруулан тавихын тулд ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайхаар өөрсдийн зүрх сэтгэл, санаа бодлоо чиглүүлэгтүн. Тийм учраас ЭЗЭНий нэр алдрын төлөө баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун зүйлсийг оруулан тавихын тулд босож, ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун хэмээв.

Onani mutuwo Koperani




1Шастир 22:19
24 Mawu Ofanana  

Эргэн тойрныхонтойгоо хийж байсан дайн тулаанаас болоод, ЭЗЭН дайснуудыг нь түүний хөлийн ул дор оруулах хүртэл миний эцэг Давид, Бурхан ЭЗЭНийхээ нэрд өргөө барьж өгч чадаагүйг хаантан та мэдэх билээ.


Бидний эцэг өвгөдийг Египет нутгаас гаргахдаа тэдэнтэй байгуулсан ЭЗЭНий гэрээг агуулсан авдрыг залах байрыг би тэнд бэлтгэн зэхлээ гэв.


Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт херубуудын далавчин доор байранд нь заллаа.


Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай.


ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн. Түүний нүүр царайг үргэлж хайгтун.


Алт, мөнгө, хүрэл, төмрийн хувьд хэмжээлшгүй их байна. Босоод, ажиллагтун! ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэв.


Давид, Соломонд —Хүү минь ээ, би Бурхан ЭЗЭНийхээ нэр алдарт зориулан өргөө барих бодолтой байсан билээ.


Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхааралаа хандуулсан ба бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав.


Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт, херубуудын далавчин доор байранд нь заллаа.


Израилийн хөвгүүдтэй байгуулсан ЭЗЭНий гэрээг агуулсан авдрыг би энд заллаа гэв.


Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ!


Тэнгэрээс ЭЗЭН хүний хөвгүүдийг өнгийн харсан нь Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.


ЭЗЭНээс миний гуйсан, эрэх ганцхан зүйл гэвэл ЭЗЭНий гоо сайхныг харж, сүмд нь бясалган, Амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд суух явдал.


Би тэдний дунд оршихын тулд Надад тэд ариун газрыг бариг.


Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна.


Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.


Тиймээс би залбирал, гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, дээрээсээ үнс асган Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандав.


Иймээс одоо, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрийг хянагтун!


Уул өөд явж, мод авчран өргөөг минь баригтун. Тэгвэл Би үүнийг чинь таашаан, алдаршуулагдах юм гэж ЭЗЭН айлдаж байна. —


Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.


Одоо чи юунд саатна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт, нүглээ угааж хая” гэв.


Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa