Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 22:18 - Ариун Библи 2013

18 Бурхан ЭЗЭН тань та нартай хамт бус уу? Тэр та нарт эргэн тойронд чинь амар тайвныг өгөөгүй гэж үү? Тэрээр энэ газрын оршин суугчдыг миний гарт тушааж, ЭЗЭН хийгээд Түүний ард түмний өмнө энэ газар сөхөрсөн юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Та нарын Бурхан ЭЗЭН та нартай хамт байдаг юм бус уу? Эргэн тойронд амар тайвныг Тэр та нарт өгөөгүй гэж үү? Тэрээр энэ газрын иргэдийг миний гарт тушааж, энэ газар ч ЭЗЭН болон Түүний ард түмний өмнө сөхөрсөн юм.

Onani mutuwo Koperani




1Шастир 22:18
14 Mawu Ofanana  

Хаан өргөөндөө тухлан амьдарч, ЭЗЭН эргэн тойрных нь бүх дайснаас түүнийг амруулсан тэр үед


Харагтун, чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь энх тунх байлгах болно. Түүний нэрийг Соломон гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израилийг амар тайван, энх тунх байлгана.


Давид “Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэнд энх тунхыг өгч, тэрээр Иерусалимд мөнхөд оршино.


Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв.


Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?


Учир нь та нарын төлөө дайсантай чинь байлдахаар, та нарыг аврахаар та нартай хамт явагч нь Бурхан ЭЗЭН чинь юм” гэж хэлнэ.


Израилийн Бурхан ЭЗЭН Израилийн төлөө дайтсан тул Иошуа тэдгээр бүх хааныг болон тэдний нутгийг нэг дор эзлэв.


Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы нөгөө тал дахь эзэмшил нутагтаа буцаж майхнууддаа очицгоо.


Эргэн тойрных нь дайснаас Израилийг ЭЗЭН амарлиулснаас хойш олон өдөр өнгөрч, Иошуа нас өндөр болж хөгшрөв.


Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та ЭЗЭНий тулалдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү олдог!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa