7 Энэ зүйл Бурханы мэлмийд зохисгүй муу байсан тул Тэрээр Израилийг цохив.
7 Бурханд энэ зүйл таалагдаагүй бөгөөд Тэр Израилийг цохив.
Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж тэр эмэгтэйг өргөөндөө авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв. Гэвч Давидын үйлдсэн зүйл ЭЗЭНий мэлмийд ёрын муу байв.
Харин Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” гэж хэлбэл, харагтун, би энд байна. Мэлмийдээ тааламжтай гэснээ Тэр надад үйлдэх болтугай гэв.
Давидын үед гурван жил дараалан өлсгөлөн болсонд Давид, ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгэхэд ЭЗЭН —Энэ нь гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв.
Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд тавив. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.
ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзлээ. Тэр —Явж, Израиль ба Иудагийн хүн амыг тоол гэж тэдний эсрэг Давидыг турхирав.
Давид ард түмнээ тоолсны дараа зүрхэндээ шаналж, ЭЗЭНд —Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо ЭЗЭН минь, зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэж залбирав.
Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй.
Ингээд ЭЗЭН Израиль дээр өвчин тахал тарааж, Израилийн далан мянган хүн үхэв.
Гэвч хааны тушаал Иоабын жигшлийг төрүүлсэн тул тэдний дунд Леви, Бениаминыг тэр тоолсонгүй.
Давид, Бурханд —Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэв.
Гэвч Израилийн хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.
Бос, ард олныг ариусган, тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориг цээр болсон зүйлс байна. Тэр хориг цээр болсон зүйлсээ дотроосоо зайлуулахаас нааш та нар дайснаа эсэргүүцэж чадахгүй».
Аин эрчүүд тэднээс гучин зургаа орчим хүнийг алж, тэднийг гулдан хаалганаас Шебарим хүртэл нэхэн хөөж, бэл газарт тэднийг хороов. Тиймээс ард олны зүрх үхэж, шалдаа буув.