Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 21:16 - Ариун Библи 2013

16 Давид нүд өргөн, тэнгэр ба газрын хооронд зогсож буй, гартаа илдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан ЭЗЭНий тэнгэрэлчийг үзэв. Тэгээд таар нөмөрсөн Давид болон ахмадууд нүүрээрээ газар унацгаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Давид мэлмийгээ өргөөд, тэнгэр, газрын хооронд зогсож буй ЭЗЭНий тэнгэр элч гартаа илдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан байгааг үзэв. Тиймээс Давид болон ахмадууд таар нөмрөн, нүүрээрээ газарт унацгаав.

Onani mutuwo Koperani




1Шастир 21:16
15 Mawu Ofanana  

Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.


Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, биедээ таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, чимээгүй явах болжээ.


Хезекиа хаан үүнийг сонсмогц хувцсаа урж, таар нөмрөн ЭЗЭНий өргөөнд оров.


Тэгээд Елиша залбиран —Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галан морьд, тэргээр дүүрсэн байв.


Тийнхүү Би Вавилоны хааны гарыг хүчтэй болгож, харин Фараоны гар унжина. Би Вавилоны хааны гарт илдээ өгч, тэр түүнийг Египетийн газрын эсрэг чиглүүлэх үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Тэд цохин алж байхад би ганцаараа үлдэн нүүрээрээ унаад —Аяа, Эзэн БУРХАН, Та Иерусалимын дээр хилэнгээ асгаснаараа Израилийн хамаг үлдэгчийг устгаж байна уу? гэж хашхирлаа.


Тэгэхэд Мосе Аарон нар Израилийн хөвгүүдийн хотол түмэн даяар чуулганы өмнө нүүрээрээ унав.


Харин тэд нүүрээрээ унан —Бурхан, бүх махбодын сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд даяар хотол түмэнд хилэгнэнэ гэж үү? гэв.


ЭЗЭНий тэнгэрэлч зам дээр зогсож, гартаа сугалсан илд барьж буйг илжиг хараад замаас эргэж, тариан талбай уруу явав. Харин Балаам түүнийг зам уруу эргүүлж буцаахаар илжгийг цохив.


ЭЗЭН, Балаамын нүдийг нээсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий тэнгэрэлч зам дээр зогсож, гартаа сугалсан илд барьж буйг харлаа. Тэгээд Балаам бөхийн, нүүр доош мэхийв.


Галын дөл тахилын ширээнээс тэнгэр өөд дүрэлзсэнд ЭЗЭНий тэнгэрэлч тахилын ширээний дөлөн дотор дээш одов. Маноа болон түүний эхнэр үүнийг хараад нүүрээрээ газарт унав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa