Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 21:15 - Ариун Библи 2013

15 Мөн Иерусалимыг сүйтгэхээр Бурхан тийшээ тэнгэрэлчээ илгээв. Гэвч сүйтгэхэд бэлэн байх үед нь ЭЗЭН хараад, гамшгийн тухайд зөөлөрч, сүйрүүлэгч тэнгэрэлчид —Хангалттай. Одоо гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Орнаны үтрэмийн дэргэд зогсож байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Мөн Иерусалимыг сүйтгэхээр Бурхан тэнгэр элчээ тийшээ илгээв. Гэвч тэнгэр элч Иерусалимыг сүйтгэхэд бэлэн байх үед ЭЗЭН хараад, гай гамшиг буулгах гэж байгаадаа харуусаж, сүйрүүлэгч тэнгэр элчид хандан —Хангалттай. Одоо гараа авагтун гэж тушаав. ЭЗЭНий тэнгэр элч иебус хүн Орнаны үтрэмийн хажууд зогсож байв.

Onani mutuwo Koperani




1Шастир 21:15
24 Mawu Ofanana  

Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсон учир бид энэ газрыг устгана. Үүний учир биднийг ЭЗЭН илгээсэн юм.


Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав.


Тэнгэрэлч Иерусалимыг сүйтгэхээр тийш гараа сунгах үед ЭЗЭН гай зовлон учруулах тухайд зөөлөрч, ард олныг устгаж байсан тэнгэрэлчид зарлиг болон —Одоо хангалттай. Гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв.


Тэгээд тэр өдөр Гад, Давид дээр ирж, түүнд —Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд тахилын ширээ босгогтун гэв.


Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.


Ингээд Соломон, Иерусалимын Мориа уулан дээрх иебус хүн Орнаны үтрэм дэх Давидын бэлтгэсэн газар буюу эцэг Давидад нь ЭЗЭН үзэгдсэн газарт ЭЗЭНий өргөөг барьж эхлэв.


Харин Тэр өршөөнгүй байж Хилэнц нүглийг уучилж, эс устгасан. Уураа олонтаа эргүүлэн авч, Бүхий л хилэнгээ Тэр эс хөдөлгөсөн.


Аяа ЭЗЭН, буцаж ирээч Хэдий болтол вэ? Зарц нараа өрөвдөөч!


Тиймээс ЭЗЭН ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчилжээ.


ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар энд удаан байх хэрэггүй гэж хэлэв.


Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүнд ярин “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно»” гэсэн.


Чи юунд “Энэ өргөө Шило шиг болж, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв? гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларав.


“Нэрийнхээ оршихуйн газар болгон анх Би Шилог сонгосон. Тийш одоо очиж, Миний ард түмэн Израилийн муу муухай явдлаас болж түүнд юу хийснийг минь хар.


ЭЗЭН энэ тухайд бодолоо өөрчлөн —Энэ нь бүү болог гэж ЭЗЭН айлдсан.


ЭЗЭН энэ тухайд бодолоо өөрчлөн —Энэ нь бас бүү болог гэж Эзэн БУРХАН айлдлаа.


Муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодолоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.


ЭЗЭНд залбирч —Өө ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлээгүй бил үү? Таныг нигүүлсэнгүй Бурхан мөн өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш уруу хурдхан зугтсан юм.


Есүс гурав дахь удаагаа ирж тэдэнд —Та нар унтаж, амарсаар л байна уу? Одоо боллоо. Цаг нь ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна.


Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё.


Тэгээд тэд өөрсдийн дундаас харийн бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН, Израилийн зовлонг харж тэсэхгүй болов.


ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарангуйлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвджээ.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa