8 Давид үүнийг сонсоод Иоабыг, хамаг цэргүүд болох хүчит эрстэйгээ илгээв.
8 Давид үүнийг сонсоод, Иоаб болон хүчирхэг эрчүүдээс бүрдсэн бүх цэргээ илгээв.
Давид —Хамгийн түрүүнд иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон явж жанжин болов.
Тэд өөрсдөдөө гучин хоёр мянган тэрэг, Маакагийн хаан болон түүний хүмүүсийг хөлслөн авсанд тэд ирж, Медебагийн өмнө хуарагнан буув. Аммоны хөвгүүд ч хотуудаасаа хуран цуглаж, дайтахаар ирэв.
Аммоны хөвгүүд гарч ирэн хотын үүдэн дээр тулалдааны жагсаалаар жагссан бөгөөд ирсэн хаад ч задгай талд тусдаа байцгаав.