2 Тэрээр Моабыг ялсанд моабчууд Давидын харьяат болж алба гувчуур төлөх болов.
2 Тэрээр Моабыг ялж, моабчууд Давидын боол болж, алба гувчуур авчрав.
Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.
Тэрээр асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд ирэв. Тэрээр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцав.
Жилээс жилд ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт, мөнгөн эдлэл, хувцас хунар, зэвсэг, анхилуун тос, морьд, луус авчирдаг байв.
Дараа нь Давид филистчүүдийг цохиж, номхтгов. Тэрээр филистчүүдийн гараас Гат болон үүний гацаануудыг авав.
Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхолоо сэргээхээр Хаматад ирэхэд нь цохив.
Моаб Миний угаалгын сав. Едомын дээр Би гутлаа шиднэ. Филистийн дээгүүр Би Ялгууснаар хашхирна” гэв.
Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон, Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.
Селагаас цөл дагуу Сион охины уул хүртэлх Нутгийн захирагч уруу хурга илгээгтүн!
Би түүнийг хардаг ч одоо биш. Би түүнийг үздэг ч ойр биш. Иаковаас од гарч ирж, Израилиас очирт таяг босож, Моабын зах хязгаарыг довтлон дийлж, Шетийн бүх хөвгүүдийг сүйрүүлнэ.
Харин үл бүтэх зарим хүмүүс —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? гээд түүнийг үл тоомсорлож, түүнд бэлэг авчирсангүй. Харин Саул дуулаагүй мэт байв.