Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 18:11 - Ариун Библи 2013

11 Давид хаан тэдгээрийг бусад үндэстнүүдээс буюу Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон амалекчуудаас авчирсан мөнгө, алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон Амалек зэрэг бүх үндэстнүүдээс авчирсан мөнгө, алттай хамт Давид хаан эдгээрийг ч гэсэн ЭЗЭНд зориулжээ.

Onani mutuwo Koperani




1Шастир 18:11
20 Mawu Ofanana  

Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломон хааны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.


Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг мөн өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.


Хададезертэй тулалдаж түүнийг ялсан учраас Давид хааны амар мэндийг асуун баяр хүргэхийн тулд өөрийн хүү Хадорамыг илгээв. Учир нь Хададезер Тоутай үргэлж дайтаж байсан билээ. Тэрээр бүх төрлийн алт, мөнгө, хүрэл эдлэлүүдийг явуулав.


Түүнчлэн Зеруиагийн хүү Абишаи арван найман мянган едомыг Давст хөндийд хядав.


Харагтун, би өөрийн чармайлтаар ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жинлэж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр мөн мод болон чулуу бэлтгэн тавьсан билээ. Чи улам ихийг нэмэх болно.


Левичүүдээс Бурханы өргөөний эрдэнэс ба ариун өргөлийн эрдэнэсийг Ахиа хариуцаж байв.


Гэхдээ би хэн болоод, миний ард түмэн юу болоод ийнхүү сайн дураар өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас бөгөөд Таны мутраас бид Танд өгсөн юм.


Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.


“Дундаасаа ЭЗЭНд хандив ав. Өгөхийг зүрхнээсээ хүссэн хүн бүр ЭЗЭНд хандив авчраг. Тэдгээр нь алт, мөнгө, хүрэл,


Эврийг чинь Би төмөр, Туурайг чинь хүрэл болгох тул Сион охин оо босож, талхлагтун. Ийнхүү чи олон ард түмнийг бут цохиж, Олзыг нь ЭЗЭНд, Эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.


Харин бүх мөнгө, алт, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэр нь ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ.


Тэд хотыг доторх бүх зүйлтэй нь галдан шатаав. Зөвхөн мөнгө, алт болон хүрэл, төмөр эд зүйлсийг тэд ЭЗЭНий гэрийн эрдэнэсийн санд хийв.


Давид түүнээс —Чи хэнийх вэ? Хаанаас ирсэн бэ? гэж асуухад —Би египет залуу бөгөөд амалек хүний зарц юм. Би гурав хоногийн өмнө өвчин тусахад эзэн маань намайг орхиж явсан юм.


Ийнхүү Давид бүх хонь, үхрийг олзолж авлаа. Эдгээрийг тэд сүргийнхээ эхэнд тууж —Энэ Давидын олз гэж өгүүлэлдэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa