Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 17:6 - Ариун Библи 2013

6 Би Израилийн хамт хэрэн нүүж байх бүх хугацаандаа ард түмнээ хариулуулахаар тушаан зааварласан Израилийн шүүгч нарын хэн нэгэнд нь “Яагаад чи Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?»”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Бүх Израилийн хамт Миний алхаж байсан бүх газруудад Миний ард түмнийг хариулуулахаар тушаасан Израилийн шүүгч нарын хэн нэгэнд нь Би “Яагаад чи Надад зориулан хуш модоор өргөө бариагүй вэ?” гэж хэлсэн гэж үү?» хэмээв” гэж хэл.

Onani mutuwo Koperani




1Шастир 17:6
19 Mawu Ofanana  

Би Израилийн хөвгүүдийн хамт хэрэн нүүж байх бүх хугацаандаа ард түмнээ хариулуулахаар тушаан зааварласан Израилийн овгуудын удирдагч нарын хэн нэгэнд нь “Яагаад чи Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?»” гэж байна.


“Би Өөрийн ард түмэн Израилийг Египетээс гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй боловч Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” гэв.


Урьд Саулыг хаан байх үед ч та Израилийн цэргийг удирддаг байсан. Тэгээд ЭЗЭН, таны Бурхан “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Миний ард түмэн Израилийн удирдагч болно” гэж танд айлдсан гэж хэлцгээв.


Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. “Түг түмдийн ЭЗЭН «Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би Өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан.


Би бас тэднийг хариулах хоньчдыг дээр нь томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч үгүй болохгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хүний хүү чи, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэр хоньчдод “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид хөөрхий еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой бус уу?


Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Бурхан ЭЗЭНийхээ нэрийн сүр жавхлангаар Хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл Агуу байх учраас Тэд амар тайван амьдрах болно.


“Иуда нутгийн Бетлехем ээ! Иудагийн дээдсийн дунд Чи огтхон ч дорд бус. Ард түмэн минь болох Израилийг хариулах Удирдагч Чамаас гарах болно” гэсэн гэж хариулав.


дөрвөн зуун тавиад жил бөгөөд үүний дараа Тэр эш үзүүлэгч Самуелыг илгээх хүртэлээ тэдэнд шүүгчдийг өгч байв.


Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа “«Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.


ЭЗЭН Бурхан чинь чамайг аварч, дайснуудыг чинь та нарт тушаахаар хуарангийн чинь дундуур явж байна. Та нар дундаас Тэр бузар зүйлийг олж хараад чамайг орхихгүйн тулд хуаран чинь ариун байх ёстой.


Ефес дэх чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Баруун мутартаа долоон одыг баригч, долоон алтан дэнгийн дундуур алхагч Нэгэн ийнхүү айлдаж байна.


Тэгэхэд Иеруббаал, Бедан, Иефта, Самуел нарыг ЭЗЭН илгээж, тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас та нарыг аварсан билээ. Тэгээд та нар аюул заналгүй амьдран суув.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa