Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 17:21 - Ариун Библи 2013

21 Таны ард түмэн Израильтай хэн адил вэ? Ард түмнээ болгон чөлөөлөхөөр Бурхан нь явж, Өөрийн ард түмний өмнөөс үндэстнүүдийг зайлуулан Египетээс золин авч, агуу бөгөөд сүрдмээр зүйлсийг үйлдэн Өөртөө нэр алдрыг авсан тийм Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхийд байна вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Энэ газар дээр ямар үндэстэн нь Таны ард түмэн Израильтай адил вэ? Бурхан тэднийг ард түмэн болгон Өөртөө аврахаар явж, Египетээс авран гаргасан Өөрийн хүмүүсийн өмнөөс үндэстнүүдийг хөөн зайлуулсан үйлдэл доторх аугаа, аймшигт зүйлсээр Өөртөө нэр алдрыг авчээ.

Onani mutuwo Koperani




1Шастир 17:21
29 Mawu Ofanana  

Өө, ЭЗЭН минь, бидний чихээрээ сонссон бүхний дагуу Тантай адил хэн ч үгүй бөгөөд Танаас өөр Бурхан байхгүй билээ.


Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг мөнхөд Өөрийнхөө ард түмэн болгосон бөгөөд ЭЗЭН Та тэдний Бурхан нь болжээ.


Фараоны эсрэг болон түүний бүх зарц нарт, түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн. Учир нь тэд манай эцэг өвгөдөд давлиун хандахыг Та мэдсэн бөгөөд Энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.


Өстний гараас Түүний зольсон, ЭЗЭНээр золигдсон хүмүүс ийн өгүүлэг.


Ард түмэндээ төлөөсийг илгээж, Гэрээгээ мөнхөд Тэрээр тушаажээ. Түүний нэр ариун болоод сүрдмээр билээ.


Тэр, аль ч үндэстэнд ийнхүү эс хандана. Тэд тогтоолуудыг нь ч үл мэднэ. ЭЗЭНийг магтагтун!


Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаар, Алс холын далайн найдлага болох Та айдас төрүүлмээр үйлсээр Бидэнд зөвт байдалд хариулна.


Та ард түмнээ, Иаков ба Иосефын хөвгүүдийг мутраараа зольжээ. Села


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


Нэрийнхээ төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчлээ.


Хэн цог жавхлант мутраараа Мосегийн баруун гарыг хөтлөн явуулж, Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд Өмнө нь усыг хувааж,


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Бидний хүлээгээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад Уулс оршихуйд тань хайлжээ.


Та Өөрийн ард түмэн Израилийг тэмдгүүд, гайхамшгууд, хүчит гар, сунгасан мутраар болон агуу аймшгаар Египет нутгаас гарган авчирч,


Чи Египетийн нутагт боол байснаа, Бурхан ЭЗЭН чинь чамайг гаргаж авсныг санаж яв. Тиймээс би өнөөдөр чамд үүнийг тушааж байна.


Дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН шиг тийм ойрхон байдаг бурхантай агуу үндэстэн хаана байна вэ?


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Израилийн Бурхан ЭЗЭН Израилийн төлөө дайтсан тул Иошуа тэдгээр бүх хааныг болон тэдний нутгийг нэг дор эзлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa