23 Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун. Түүний авралыг өдрөөс өдөрт тунхаглагтун.
23 Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун. Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун.
Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун.
Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун.
Түүний ариун хүмүүс ээ, Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж, Ариун нэрд нь талархал өргөгтүн!
Би Таны зөвт байдлыг Зүрхэндээ эс нууцлав. Би Таны итгэмж хийгээд Авралыг тань тунхаглав. Би энэрлийг, хайрыг тань хийгээд үнэнийг тань Их чуулганаас эс далдлав.
Ам минь Таны зөв шударга, Таны авралыг өдөржин ярина. Учир нь би тоог нь ч эс мэднэ.
Мириам тэдэнд дуулан —ЭЗЭНд дуулъя! Тэр өндөрт өргөмжлөгдлөө. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаялаа гэв.
Гайхамшгийг үйлдсэн ЭЗЭНийг магтан дуул. Газар дэлхий даяар энэ бүхнийг мэдүүл.