Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 15:29 - Ариун Библи 2013

29 Тэгтэл ЭЗЭНий гэрээний авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 ЭЗЭНий гэрээний авдар Давидын хот уруу ойртон ирэх үед Саулын охин Микал цонхоор хараад, Давид хааны үсэрч цовхчин, баярлан тэмдэглэж байхыг үзээд, зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.

Onani mutuwo Koperani




1Шастир 15:29
26 Mawu Ofanana  

ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.


Ингээд бүх Израиль уухайлан, эвэр бүрээ болон бүрээ үлээж, цан хөгжим цохин мөн босоо ятга ба ятгууд эгшиглүүлсээр ЭЗЭНий гэрээний авдрыг авч иржээ.


Давид өргөөндөө тухлан амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд —Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад ЭЗЭНий гэрээний авдар майхны хөшгөн доор байна гэв.


Бүжиглүүлэн тэднээр нэрийг нь магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.


Хэнгэрэг дэлдэн бүжиг бүжиглэн Түүнийг магтагтун! Чавхдаст хөгжим, лимбээр Түүнийг магтагтун!


Уй гашууг минь Та Бүжиг болгож эргүүлсэн. Та тааран хувцсыг минь тайлан Баяр хөөрийг надад бүслүүлсэн.


Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад эмэгтэйчүүд бүгд түүнийг даган хэнгэрэг авч бүжиглэв.


Уйлах хийгээд инээх цаг, Гашуудах хийгээд Бүжиглэх цаг,


Энэ нь та нар газар нутагт үржиж, олон болсон үед биелнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд дахин «ЭЗЭНий гэрээний авдар» гэж хэлэхгүй. Тэр нь санаанд ч орохгүй, түүнийг тэд бодох ч үгүй, үгүйлэх ч үгүй мөн тэр нь дахиад хийгдэхгүй.


Тэдэн дотроос талархлууд, Баярлан цэнгэгч хүмүүсийн дуу хоолой гарна. Би тэднийг олшруулж, Тэд цөөрөхгүй. Бас тэднийг хүндэтгэж, Тэд өчүүхэн байхаа болино.


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “Түг түмдийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Ингээд тэд гурав хоногийн аянаар ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд амрах газрыг тэдэнд олохоор ЭЗЭНий гэрээний авдар тэдний урд талд гурван өдрийн туршид явав.


Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нь шоолов.


Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй.


Учир нь бид ухаанаа алдсан бол энэ нь Бурханы төлөө юм. Бид эрүүл ухаантай байгаа бол энэ нь та нарын төлөө юм.


Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг!


Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.


та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы ус таслагдаж байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус таслагдсан юм” гэж хэл. Тиймээс ч энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.


Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйв. Тэр өдрүүдэд Бурханы гэрээний авдар Бетелд байв.


Саул, Давидын эхнэр байсан өөрийн охин Михалыг Галлимаас гаралтай Лаишийн хөвгүүн Палтид өгчээ.


Ард олныг хуаранд буцаж ирэхэд Израилийн ахмадууд —ЭЗЭН яагаад өнөөдөр биднийг филистчүүдийн өмнө цохиулсан бэ? Шилогоос ЭЗЭНий гэрээний авдрыг өөрсдөдөө авчиръя. Тэгвэл Тэр бидний дунд ирж, биднийг дайснуудын гараас аврах юм гэж хэлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa