19 Ингээд дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохиж,
19 Дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохихоор томилогджээ.
Тэр бүх хүнээс, тухайлбал езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калкол, Дарда нараас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстэн даяар дуурсав.
Давид болон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэй хамаг чадлаараа Бурханы өмнө бүжицгээв.
Тэгээд хөгжмийн зэмсгүүд, босоо ятга, ятга, цангаар чанга хөгжимдөн баяр баяслын дууг өргөхөөр дуучид болох ах дүүсээ томилохыг Давид левичүүдийн захирагчдад тушаав.
мөн тэдний хамт удаах ах дүүс буюу хаалгачид болох Зехариа, Бен, Иазиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Бенаиа, Маасеиа, Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел нарыг томилов.
Зехариа, Азиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Маасеиа, Бенаиа нар аламотод нийцүүлэн босоо ятга тоглож,
Хеман Иедутун нар эгшиглүүлэх бүрээ, цан, Бурханы магтаалд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэйгээ тэдэн дээр байлаа. Иедутуны хөвгүүд нь хаалгач болов.
Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар босоо ятга, ятгуудтай байв. Бас Асаф цан хөгжмийг дуугаргаж,
Давид болон цэргийн жанжингууд нь ятга, босоо ятга, цан тоглон эш үзүүлэх үйлчлэлд зориулан Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авчээ. Энэ үйлчлэлд орсон хүмүүсийн тоо нь дараах болой.
Эд бүгд Асаф, Иедутун, Хеман нарт өгөх хааны заавар ёсоор эцгүүдийнхээ удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятган дээр ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв.
Кохатчуудын болон корачуудын хөвгүүдээс гаралтай левичүүд маш чанга дуу хоолойгоор Израилийн Бурхан ЭЗЭНийг магтахаар зогслоо.
Тахилчид өөрсдийн үйлчлэлийн байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны хийж, ЭЗЭНд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. “Түүний энэрэл хайр үүрдийнх.” Давид үүгээр магтаал өргөж байсан билээ. Тахилчид өмнө нь бүрээ үлээж байхад бүх Израиль зогсож байв.
Чанга цан хөгжмөөр Түүнийг магтагтун! Цангинах цан хөгжмөөр Түүнийг магтагтун!
Бидний баярын өдөр, шинэ сар, Тэргэл сартайд бүрээ үлээгтүн!