Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 14:16 - Ариун Библи 2013

16 Давид, өөрт нь Бурханы тушаасан ёсоор үйлдэж, тэд Гибеоноос Гезерийг хүртэл Филистийн цэргийг бут цохив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Давид Бурханы өөрт нь тушааснаар үйлдэж, тэд Гибеоноос Гезерийн цаана гартал филистчүүдийн цэргүүдийг бут цохив.

Onani mutuwo Koperani




1Шастир 14:16
12 Mawu Ofanana  

Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.


Давид өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг бут цохив.


Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи тулалдахаар гар. Учир нь Бурхан филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө гарсан байна гэлээ.


Ингээд Давидын алдар нэр бүх нутагт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав.


Үүний дараа Гезерт филистчүүдтэй дайн болж хуша хүн Сиббекаи аварга биетний удмын нэг Сиппаиг алж, филистчүүд номхров.


Тэдэнд мөн дараах хоргодох хотуудыг өгсөн юм. Эдгээрт нь Ефраимын уулархаг нутаг дахь Шехем бэлчээрийнхээ хамт мөн Гезер бэлчээрийнхээ хамт,


ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр ажилаа, этгээд ажилаа хийнэ.


Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй.


Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн.


Эх нь үйлчлэгчдэд —Тэр та нарт юу айлдана, түүнийг үйлд гэв.


Харин тэд Гезерт амьдарч байсан канаанчуудыг хөөж гаргаагүй учир канаанчууд Ефраимын дотор өнөөг хүртэл амьдарч албадлага дор зарцлагдсаар байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa