12 Тэд өөрсдийн бурхдаа тэнд орхин зугтаасанд Давид тушаал өгч тэднийг галд шатаав.
12 Тэд өөрсдийн бурхдаа тэнд хаян зугтсан тул Давид тушаан тэднийг галд шатаав.
Филистчүүд тэнд шүтээнүүдээ орхин зугтаасанд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа.
Тэд Баалын сүмийн хөрөгт баганануудыг гаргаад шатаав.
бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.
Тиймээс тэрээр Баал-перазимд ирж, тэнд тэднийг хиаруулав. Давид —Миний гараар Бурхан, дайснуудыг минь үерийн ус мэт зад татлаа гэв. Тиймээс тэр газар Баал-перазим гэж нэрлэгджээ.
Филистчүүд дахин ирээд мөнөөх хөндийд дээрэм тонуул хийв.
Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН.
Тэр тэдний хийсэн тугалыг авч, галд шатаан нунтаглаж бутлаад, усны мандалд цацан тарааж, тэр усыг Израилийн хөвгүүдэд уулгав.
Чи бурхдынх нь хөргүүдийг галд шатаа. Алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Бурхан ЭЗЭНий чинь жигшин үздэг зүйл энэ юм.
Харин та нар тэдэнд ингэж ханд. Тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.