Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 14:10 - Ариун Библи 2013

10 Тэгэхэд Давид, Бурханаас —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Давид Бурханаас асуун, —Би филистчүүдийн эсрэг хөдлөх үү? Та тэднийг миний гарт тушаах уу? гэв. ЭЗЭН түүнд —Би тэднийг чиний гарт өгөх учраас яв хэмээв.

Onani mutuwo Koperani




1Шастир 14:10
14 Mawu Ofanana  

Үүний дараа Давид, ЭЗЭНээс лавлан —Би Иудагийн хотуудын аль нэг өөд өгсөж явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд —Явагтун гэж айлдав. Тэгээд Давид —Би хаашаа явах вэ? гэж асуухад ЭЗЭН —Хеброн гэж айлдав.


Тэгэхэд Давид, ЭЗЭНээс —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.


Давид ЭЗЭНээс лавлахад Тэрээр түүнд —Чи шууд явж очиж болохгүй. Тэдний араар тойрч ялам модны төглийн өмнө тэднийг дайр.


Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Эзэн тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.


Бид өөрсдийн Бурханы авдрыг өөрсдөдөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ гэв.


Тиймээс тэрээр Баал-перазимд ирж, тэнд тэднийг хиаруулав. Давид —Миний гараар Бурхан, дайснуудыг минь үерийн ус мэт зад татлаа гэв. Тиймээс тэр газар Баал-перазим гэж нэрлэгджээ.


Давид дахин Бурханаас лавлахад Бурхан түүнд —Чи тэдний явж очиж болохгүй. Тэдний араар тойрч, ялам модны төглийн өмнө тэднийг дайр.


Филистчүүд хүрч ирээд Рефаимын хөндийг цөлмөж тонов.


Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.


Давид, ЭЗЭНээс лавлан —Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? гэж асуухад ЭЗЭН түүнд —Мөрдөгтүн, чи тэднийг хөөж гүйцэх нь ч баттай, бүхнийг аврах нь ч лавтай гэж хариулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa