1 Тэгээд Давид мянгат, зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ.
1 Тэгээд Давид мянгатын болон зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ.
Давид Израилийн гучин мянган шилдэг эрийг бүгдийг нь дахин цуглууллаа.
Тэгээд хаан, хүн илгээж, тэд түүн дээр Иуда болон Иерусалимын бүх ахмадыг цуглуулав.
Гадын хөвгүүдээс эдгээр нь цэргийн дарга нар юм. Багашиг нэг нь зуутыг, агуу нэг нь мянгатыг захирав.
Давид Зиклаг уруу явах үед түүн дээр Манассегаас урван ирсэн хүмүүс нь Адна, Иозабад, Иедиаел, Михаел, Иозабад, Елиху, Зиллетаи буюу Манассед харьяалагдах мянгатын дарга нар билээ.
Иссахарын хөвгүүдээс цаг үеэ мэдэрч, Израиль юу хийх ёстойг мэдсэн тэдний хоёр зуун тэргүүн нь өөрсдийн бүх ах дүү нараа удирдан ирсэн байлаа.
Үүнчлэн тэдний ойр орчмынхон буюу бүр Иссахар, Зебулун, Нафталиас ч илжиг, тэмээ, луус, үхэрт хүнс ачин, гурилан боов, инжиртэй боов, хатаасан үзэм, усан үзмийн дарс, тос, үхэр, хонийг маш ихээр авчрав. Израильд үнэхээр баяр хөөртэй байлаа.
Давид Израилийн бүх чуулганд хандан —Хэрэв энэ зүйл та нарт сайн бөгөөд энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол, Израилийн бүх нутагт үлдсэн өөрсдийн ах дүүст мөн бэлчээр бүхий тэдний хотуудад тэдэнтэй хамт байгаа тахилч ба левичүүдэд газар бүрд зар илгээн тэднийг бидэнтэй уулзуулахаар дуудацгаая.
Соломон, Израиль даяар, мянгат, зуутын дарга нар, шүүгчид болон бүх Израилийн удирдагчид, эцгийн бүлийн тэргүүн бүрд зарлиг буулгав.
Тэгээд Хезекиа хаан эртлэн босож, хотын ноёдыг цуглуулаад, ЭЗЭНий өргөө уруу явав.
Зөвлөмж дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтэх. Зөвлөх олон болбоос бүтэмжтэй болох.
Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов.